Өнгөрсөн зүйлийг ӨНГӨРСӨНД нь үлдээж, шинэ оноо ӨНГӨЛӨГ, ӨӨДРӨГ угт


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-01

Бид 2020 оны амжилт бүтээл, сурсан мэдсэнээ дүгнэж, шинэ онтойгоо золгоход бэлэн болжээ. Хүн бүр л ирэх онд ямар нэг зүйл төлөвлөж, түүнийгээ биелүүлэх зорилго тавьсан болов уу гэж бодож байна. Гэхдээ шинэ оноо ӨНГӨЛӨГ, ӨӨДРӨГ угтаж, ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ амьдрах нь хамгийн чухал шүү. Яаж гэж үү?

1. БИЕ, СЭТГЭЛИЙН ХУВЬД ӨӨДРӨГ БАЙХ

Заримдаа дэлхий ертөнцийг харахаар бүх зүйл хэцүү байгаа мэт санагддаг. Гэхдээ энэ нь зарим хүмүүс шиг бүх зүйлээс өө хайж шүүмжилж, амьдралд гомдоллож суух ёстой гэсэн үг биш. Харин ч асуудлаас эерэг талыг нь олж харахыг хичээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл ӨӨДРӨГ БАЙ

Болоод өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээ. Бид “өөдрөг” байж чаддаггүй хамгийн том шалтгаан бол өнгөрсөнтэй зууралдах явдал. Өөдрөг хүн ямар ч асуудлаас шийдлийг нь олж чаддаг. Мөн болоод өнгөрсөн бүхнийг сургамж гэж боддог учраас шаналж суухын оронд шинийг эрэлхийлж, өөрийгөө хэрхэн хөгжилтэй бас жаргалтай байлгахаа мэддэг.

Ирэх оныг илүү өөдрөг эхлүүлж, өөдрөг амьдаръя гэвэл бусдад сайхан үг хэл, бусдын сайн талыг олж харахыг хичээ, ирээдүйгээ сайн сайхнаар мөрөөд, төсөөл, бусдад талархаж сур. Эдгээр бүх зүйлс үнэ төлбөргүй. 

2. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ

Өөртөө итгэнэ гэдэг өөрийгөө таньж мэдэж, өөрт байгаа дотоод хүч чадлаа илэрхийлж буй явдал юм. Өөртөө итгэхгүй байгаа хүнд хэн ч итгэхгүй. Тиймээс 2021 онд өөртөө илүү их итгэлтэй байж, олон талаараа ахиц гаргахыг хүсвэл дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.

3. ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ БАЙХ

Хийх зүйл маш их байгаа ч өдрийн 24 цаг хүрэлцэхгүй үе зөндөө. Гэхдээ асуудал нь цаг хугацаанд байна уу? Бидний бүтээмжийн чанарт байна уу? Заримдаа бие даалтаа хийх гээд өдөржин суусан ч орой нь бие даалтынхаа дөнгөж эхлэлийг нь л дуусгасан байдаг. Гэтэл заримдаа хэцүү бие даалт байсан ч хэдхэн цагийн дотор л дуусгачихдаг тийм үе та нарт тохиолддог л биз дээ? Энэ бол хувь хүний бүтээмжийн л асуудал. Магадгүй 2020 оныг дүгнээд үзвэл ихэнхдээ цахимаар хичээл үзсэн болохоор үр дүн муутай, бүтээмж багатай ч санагдаж мэдэх юм. 

Хийх ёстой зүйл олон байгаа ч хийх хүсэл эрмэлзэл төрөхгүй, зүгээр л цагийг хий дэмий суугаад өнгөрүүлсэн тэр үеийг ардаа орхиж 2021 онд ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ байхын тулд дараах зүйлсийг санаж байхад илүүдэхгүй.

4. ГАДНААСАА Ч, ДОТРООСОО Ч ӨНГӨЛӨГ БАЙХ

Өнгөлөг байна гэдэг нь зөвхөн сайхан харагдахын нэр биш юм. Хаанаас нь ч харсан өнгөлөг байхын сацуу дотроосоо ч гэрэлтдэг байх хэрэгтэй. 

Насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ээж, ааваасаа картыг нь гуйдаг, аль эсвэл бэлэн мөнгө авч явдаг үе ард хоцорсон шүү. Голомт банкны The Color Card нь 7-22 насны хүүхэд залуусын хэрэглээнд тохирсон шийдэлтэй, олон улсын худалдан авалт хийх боломжтой, NFC технологитой учраас хэрэглэхэд ч хялбар. Мөн үргэлж шинэ урамшуулал зарлагдаж, олон байгууллагаас хөнгөлөлт эдэлдэг болохоор бидний өдөр тутмын хэрэглээнд яг тохирно. Өнгөлөг залуусын сонголт ӨНГӨЛӨГ карт.

The Color card-аа хэрхэн захиалах вэ?

  • 7-17 настай бол ЭНД дараарай. 
  • 18-22 настай ЭНД дараарай. 

Мөн 18-22 настай хэрэглэгчид Social Pay аппликейшнээ суулгаад картаа захиалах боломжтой шүү. 

Social Pay апликэйшнийг татах бол ЭНД дараарай. 

#Шинэ он #Өнгөлөг #Өөдрөг