2025 оны MAMA AWARDS шагнал гардуулах ёслолын байршил, товыг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-05-29

2025 оны MAMA AWARDS энэ жилийн шагнал гардуулах ёслолыг арваннэгдүгээр сарын 28, 29-нд Хонконгийн Кай Так цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсноо зарлалаа.

Энэ нь 2018 оноос хойш долоон жилийн дараа MAMA AWARDS дахин Хонконгт зохион байгуулагдаж буй анхны тохиолдол юм. 

Зохион байгуулагчид хэлэхдээ: “Mnet-ийн 30 жилийн ой тохиож буй энэ үед, хамгийн олон удаа MAMA-г зохион байгуулж байсан, K-pop-ийн тоглолтын зах зээлийн чухал төв болдог Хонконгт бид хийхээр боллоо" хэмээлээ.

Энэ удаагийн арга хэмжээний цар хүрээ өмнөхөөсөө дөрөв дахин томрох бөгөөд Кай Так цэнгэлдэх хүрээлэн нь 50,000 хүртэл үзэгч хүлээн авах хүчин чадалтай томоохон байгууламж юм. 

CJ ENM-ийн хөгжмийн контентын хэлтсийн дарга Шин Хёнг Гуан хэлэхдээ:
“Бид энэ жилийн K-pop-ийн чиг хандлагыг манлайлан, онцгой амжилт үзүүлсэн уран бүтээлчид болон салбарын мэргэжилтнүүдийг онцолж, K-pop-ийн дэлхийд өрсөлдөх чадвар, нэр хүндийг харуулахын тулд чадах бүхнээ хийнэ. Мөн MAMA AWARDS-д л байдаг бүтээлч тайзны найруулга, техникийн ур чадварыг хослуулсан мартагдашгүй мөчүүдийг бэлэглэх болно. Үүнийг олон хүн тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн мэдэгдлээ.

#MAMA AWARDS