Тавдугаар сарын 26-нд American Music Awards /AMA/ буюу Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ үеэр BTS хамтлагийн ахлагч RM “Хамгийн дуртай к-поп уран бүтээлч” гэх шагналыг хүртжээ. Тус төрөлд Blackpink хамтлагийн Rose, ATEEZ, BTS хамтлагийн Jimin, StrayKids зэрэг уран бүтээлчид өрсөлдсөн байна.
BTS хамтлаг 2022 оны Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолд дөрөв дэх жилдээ “Favorite Pop Duo” шагналыг хүртэж, түүх бүтээж байсан билээ.
Өнгөрсөн жил RM "Right Place, Wrong Person" нэртэй хоёр дахь бие даасан цомгоо гаргасан бөгөөд энэ цомог худалдаанд гарсан даруйдаа дэлхийн олон орны iTunes чартуудыг тэргүүлсэн. Тэрээр одоо цэргийн албаа хааж байгаа бөгөөд хамтлагийн гишүүн V-тэй хамт зургаадугаар сарын 10-нд халагдах юм.
Эх сурвалж: Soompi
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!