Хөгжмийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Эгшиглэн хөтөлбөр нь "Номад Урлагийн Боловсролын Сан"-гаас жил бүр зохион байгуулагдах тэтгэлэгт хөтөлбөр юм. Хөгжмийн боловсролыг хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй болгож, тэдний урлагийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө хөгжүүлж нээхэд нь туслах зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тэтгэлэгт хамрагдах сурагчийн насны хязгаар

  • 6-18 нас

Нийт олгох тэтгэлгийн тоо

  • 30 суралцагч /Үүнд морин хуур 10, төгөлдөр хуур 20/

2025-2026 оны тэтгэлгийн хөгжмийн зэмсгийн төрөл

  • Төгөлдөр хуур болон морин хуур
  • Хамгийн багадаа 1 жил төгөлдөр хуур эсвэл морин хуур хөгжмийн зэмсэгээр хичээллэсэн байх

Тэтгэлгийн хэмжээ

  • Тухайн суралцагчийн 1 хичээлийн жилийн хөгжмийн сургалтын төлбөрийн 50-70 хувийг олгоно.

Тэтгэлгийн өргөдөл хүлээн авах хугацаа

  • 2025.04.23-2025.05.23

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1. Тэтгэлэг горилогчийн эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт E-Mongolia-аас татаж хавсаргах

2. Гэрийн хаягийн тодорхойлолт- Оршин суугаа дүүрэг, хорооны хэлтсээс тамгатай тодорхойлолт авах эсвэл E-mongolia системээс татаж өргөдөлд хавсаргах.

3. Багшийн тодорхойлолт /Recommendation letter/- Тэтгэлэг горилогчийн сурлага, тууштай байдлыг дүгнэсэн тодорхойлолт хавсаргах

4. Суралцах хүслээ илэрхийлсэн захиа /Motivational letter/ хавсаргах. Хүүхэд өөрөө эсвэл бага насны хүүхдийн эцэг эх нь бичиж болно. Үүнд доорх мэдээллийг тусгаж болно:

  • Сурагчийн тууштай хичээллэх хүсэл эрмэлзэл, зорилгын талаар
  • Тэтгэлэгэгт хамргадснаар дээрх боломж хэрхэн нээгдэх талаар
  • Сурагчийн төлбөрийн чадвар, гэр бүлийн нөхцөл байдлын талаар

Бүртгүүлэх линк: https://docs.google.com/.../1ow6GfIsmltqWYlDDfz.../edit

#тэтгэлэг #мэдээ