Улсын аварга шалгаруулах илтгэлийн тэмцээний бүртгэл дуусахад хэдхэн хоног үлдлээ


Б.Мишээл | YOLO.MN
2019-09-19

IX дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Эрхээ мэдье” мэтгэлцээний тэмцээн нь энэ жил илтгэх урлагийн төрөлтэй болж байгаа юм. Энэхүү тэмцээн нь хүний эрхийн чиглэлээр илтгэл танилцуулах бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдад нээлттэй юм. 

Тус тэмцээн 3 үе шаттай явагдана

  1. Бичгийн шалгаруулалт.
  2. Бичгийн шалгаруулалтаас шалгарсан 100 илтгэгч илтгэлээ танилцуулах шат.
  3. 100 илтгэгчээс шилдэг 10 илтгэгч шалгарч сэдэв сугалж илтгэх шат.

Илтгэлийн сэдэв

  1. Намайг сонсооч хүний эрхийн төлөө би дуугарч байна.
  2. Хүний эрхийг хамгаалахад миний оруулах хувь нэмэр.

Дээр дурдсан хоёр сэдвийн аль нэгээр нь 500 үгэнд багтаан танилцуулах илтгэл бичиж youth_activism@amnesty.mn болон amarbatmgl@gmail.com хаягаар илгээнэ.

Илтгэл хүлээж авах хугацаа:
Илтгэлийг дээр дурдсан мейл хаягаар 9-р сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авна. 
Тэмцээний шалгаруулалт 

  1. Бичгээр ирүүлсэн илтгэлээс 100 сурагчийг шалгаруулж, шалгарсан 100 сурагч дараагийн шатанд 4 минутын хугацаанд илтгэлээ бэлдэн биечлэн танилцуулах.
  2. 100 илтгэгчээс 10 илтгэгчийг шалгаруулж зохион байгуулах багаас өгсөн сэдвээр илтгэл танилцуулж аварга шалгаруулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-4705 утасаар болон ЭНДЭЭС аваарай.

Нийт оролцогчдод амжилт хүсье.

#илтгэл