“Маамуу нааш ир” дууг маргааш бүх нийтээр дуулна


Сондор | YOLO.MN
2016-10-24

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд маргааш 11.00 цагт  “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхэд нэгэн зэрэг дуулах юм.  

Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт  болох бол ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13.00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно.

 

#song #МаамууНаашИр