2019 оны шилдэг 13 кино


Кино уран бүтээлчдийн хувьд энэ жил хүнд бөгөөд үнэхээр өрсөлдөөн ихтэй жил байлаа. Учир нь дэлхийн шилдэг кино жагсаалтад зөвхөн холливүүдийн кинонууд ордог байсан бол Азийн кино бүтээлүүд хүрч түрэн орж ирж байгаа нь уран бүтээлчдийн чансаа сайжирч байгааг харуулж байна. Ингээд та бүхэндээ энэ оны хамгийн шилдэг гэсэн тодотголтой кинонуудыг хүргэж байна. 

PARASITE 

IMDb Үнэлгээ: 8.6/10
Үйл явдал: 
Инээдэм, драм зэрэг төрлүүд хосолсон уг бүтээлд хотын төвд амьдардаг баян айлын охинд ядуу айлын хүү найзынхаа оронд багшлахаар очно. Гэвч түүний төсөөлсөн шиг зүйл түүнийг угтаж авсангүй. Баян гэр бүлийн зан үйл, өдөр тутмын амьдрал, ядуусын талаарх үзэл бодол, санаа зовнил гээд бүх зүйл нь хачирхалтай.
Тайлбар: 
Зохиолч, найруулагч Bong Joon Ho-гийн найруулсан "Parasite" хэмээх кино энэ жилийн хувьд жинхэнэ тэсрэлт болж чадсан. Учир нь түүний найруулсан бүтээл дунд энэхүү кино шиг асар их хэмжээний амжилт олж чадсан кино бараг байхгүй гэж хэлж болно. Тус кино одоогийн байдлаар кино уран бүтээлчдийн оролцдог шагнал гардуулах ёслолуудаас нийт 272 төрөлд нэр дэвшсэнээс 151-д нь ялалт байгуулсан байна. Энэ жилийн Каннын олон улсын кино наадамд анх танилцуулагдан гарч байсан тус бүтээл IMDB-ээс 8,6 үнэлгээ авсан. "Interstellar", "Leon: The Professional" зэрэг алдартай бүтээлүүдтэй ижил үнэлгээ авсан гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй Оскарын олон улсын шилдэг кино бүтээл төрөлд нэр дэвшсэн юм. Уг киног үзээд танд "Энэ кино яах аргагүй энэ жилийн шилдэг бүтээл мөн юм байна" гэсэн бодол төрөх болно. 

KNIVES OUT

IMDb Үнэлгээ: 8.1/10
Үйл явдал: 
Үйл явдлын тухайд гэмт хэрэгт номын зохиолч, чинээлэг эр Harlan 85 насныхаа төрсөн өдрийн үдэшлэгтээ өөрийн хамаатан саднуудаа урина. Харин өглөө нь Harlan-ийн гэрийн үйлчлэгч Fran түүнийг нас барсан байдалтайгаар олж харснаар үйл явдал өрнөнө. Өнгөлөг инээдмийн хэрнээ гэмт хэрэгт төрлийн кино гэхээр танд сонирхолтой санагдаж байна уу? Тэгвэл оны шилдгээр шалгарсан уг бүтээлийг он дуусахаас өмнө амжиж үзээрэй. 
Тайлбар: Одод цугларсан гэж хэлж болохуйц "Knives Out" кино нь мөн л кино шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. "Knives Out" энэ оны есдүгээр сарын 7-нд Торонтогийн олон улсын кино наадамд оролцсон бөгөөд арваннэгдүгээр сарын 27-ны өдөр АНУ-д албан ёсоор нээлтээ хийн кино театруудаар гарч эхэлсэн. Хэдийгээр 40 сая долларын төсвөөр бүтсэн ч 189 сая долларын ашиг орлого олсон амжилттай. Мөн 77 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын "Шилдэг хөдөлгөөнт зураг", "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг эмэгтэй жүжигчин" гэх төрлүүдэд нэр дэвшсэн байна.
Уг кинонд "Captain America" киноны Chris Evans, "James Bond"-н дүрд тоглосон Daniel Craig, "13 Reasons Why" киноны Hannah Baker буюу Katherine Langford, "500 Days of Summer" киноны Tom Hansen буюу Joseph Gordon-Levitt зэрэг алдартай жүжигчид тоглосон байна. 

STAR WARS: THE RISE OF SKYWALKER

IMDb Үнэлгээ: 7.0/10
Тайлбар:
"Оддын дайн" киноны сүүлчийн анги болох "The Rise of Skywalker" нь энэ оны сүүлчээр нээлтээ хийсэн билээ. Найруулагч J.J.Abrams-ын найруулсан гурвалсан бүтээл буюу "Force Awakens" (2015) болон "The Last Jedi" (2017) кинонуудын дараах “Оддын дайн” цуврал киноны гурав дахь анги бөгөөд нийт есөн ангиас бүрдэж буй "Skywalker saga" киноны эцсийн анги болж байгаа юм. Хэрвээ та од гарагсын эрэлхэг дайны тухай кинонд дуртай бол үзэхэд харамсахааргүй бүтээл болсон гэдэгт итгээрэй.

MARRIAGE STORY

IMDb Үнэлгээ: 8.2/10
Үйл явдал: 
Кинонд театрын найруулагч Charlie болон түүний жүжигчин эхнэр Nicole нарын гэрлэлтээ цуцлуулж байгаа талаар уг кинонд өгүүлдэг. Гэвч тэд өөрсдийн гаргасан шийдвэрээ зөв байсан эсэхэд эргэлзэнэ.
Тайлбар: 
Шилдэг кинонуудын жагсаалтад зүй ёсоор багтсан нэгэн кино бол найруулагч Noah Baumbach-ийн зохиолыг нь бичиж найруулсан "Marriage Story" юм. Уг кино нь үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн бүтээл болсон.

HUSTLERS

IMDb Үнэлгээ: 6.4/10
Үйл явдал: 
Киноны гол дүрийн бүсгүйчүүд өөрсдийн клубт зочилж буй захирлуудыг мансууруулах бодисоор мансууруулан мөнгө хулгайлж эхэлдэг. 
Тайлбар: 
Hustlers нь Lorene Scafaria найруулж зохиолыг нь бичсэн 2019 оны Америкийн инээдмийн гэмт хэрэгт төрлийн кино юм. Тус бүтээл анх энэ оны есдүгээр сарын 7-нд Торонтогийн Олон улсын кино наадамд оролцсон бөгөөд есдүгээр сарын 13-нд АНУ-ын театруудаар гарч эхэлсэн байна. Дэлхийн хэмжээнд 156 сая долларын ашиг олж, шүүмжлэгчдээс нэлээн эерэг үнэлгээ авсан. Тайм сэтгүүл "Hustlers" киног оны шилдэг арван киноны нэгээр, HuffPost сайтаас 2019 оны шилдэг киноны жагсаалтын дөрөвт, NPR сайтаас энэ жилийн шилдэг киноны нэг хэмээн нэрлэжээ.
Жүжигчдийн хувьд жинхэнэ оддын цугларалт гэж хэлж болно. Алдарт дуучин J-Lo, Usher, реппер Cardi B, Lizzo, G-Eazy "Riverdale" цувралын гол дүр Lili Reinhart, "Цагаач гэр бүл" цувралын "чанга" ээж Constance Wu зэрэг одод тоглосон байна. 

US

IMDb Үнэлгээ: 6.9/10
Тайлбар: "Get Out" киноны үзүүлсэн амжилтын дараа бүгд л "Зохиолч, найруулагч Jordan Peele-ийн дараагийн бүтээл юу байх бол? Юу хийх бол?" гэж хүлээж байсан. Түүний энэ жил үзэгчдийнхээ хүлээлтийг давж, тэдэнд барьсан нэгэн бэлэг бол “Us” байсан юм. Энэхүү бүтээлийн төгсгөлийнх нь тухай бид бүхэн өмнө тайлбарлаж байсан билээ. Тэгвэл шилдэг бүтээлүүдийн жагсаалтад ороход нөлөөлсөн гол зүйл нь киноны зураглал болон шинэлэг үйл явдал, өгүүлж буй санаа нь байлаа. 

Та уг киноны зохиолч нь комедиан гэдгийг та мэдэх үү? Jordan Peele нь алдарт "Key & Peele" хэмээх комеди цувралын гол дүр юм. 

Ийм алдартай, чадварлаг комедианаас ийм аймшигт зохиолын санаа гарч, тухайн зохиолоо кино бүтээл болгосон гэхэд одоо ч итгэдэггүй.

ONCE UPON A TIME IN HOLLYWOOD

IMDb Үнэлгээ: 7.8/10
Үйл явдал: 
Бүтээл бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэн хийгдсэн бөгөөд холливүүдийн жүжигчин Rick Dalton болон түүний орлон тоглогч Cliff Booth нарын түүхийг харуулсан байдаг. Лос Анжелесыг шуугиулж байсан алуурчин Charles Mansonn болон түүний дагалдагчид өшөөгөө авахаар Rick-ийн гэрт ирдэг. 
Тайлбар: Leonardo DiCaprio, Brad Pitt, Al Pachino, Margot Robbie, Dakota Fanning зэрэг алдартай жүжигчид дэлхийн хамгийн шилдэг найруулагчдын тоонд зүй ёсоор багтах Quentin Trantino-гийн кинонд дүр бүтээсэн учир уг кино хийгдэж байх үеэсээ л маш их шуугиан тарьж байв. Үүгээр ч зогсохгүй Quentin уг киног өөрийнхөө хамгийн сүүлийн кино хэмээн зарлаад байсан билээ. Мөн кинонд бүхэлдээ найруулагчийн өвөрмөц арга барилыг харуулсан харилцан яриа болон хэв маяг шингэсэн байсан. 

/ Жич: Хэдийгээр зохиолч Quentin Trantino Hollywood-д нийт 9 уран бүтээл л үлдээнэ хэмээгээд байсан ч "Kill Bill Vol.3" киногоо 2023 онд гаргана гэдгээ саяхан зарласан./

AVENGERS: ENDGAME

IMDb Үнэлгээ: 8.5/10
Тайлбар: 
"Marvel" кино компанийн Phase 3 буюу гурав дахь хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн кино болох “End game” нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кинонуудын нэгдүгээр байранд мөсөн уул мөргөсөн Титаник, Пандоро гарагийн цэнхэр Навичуудыг гүйцэн орсон билээ. Марвелийн үзэгчдийн хувьд энэ жилийн хамгийн хүлээлттэй байсан кино бол яалт ч үгүй Авенжерсийн сүүлчийн тулаан байсан. Учир нь бүх баатрууд нэгдэн тулалдах торгон агшин зөвхөн энэ анги дээр гарсан юм. 

THE IRISHMAN

IMDb Үнэлгээ: 8.1/10
Тайлбар: 
Нийт 3 цаг 30 минут үргэлжилдэг кино гэхээр танд уйтгартай санагдаж байна уу? Урт ч гэсэн үйл явдал нь маш сонирхолтой аж. Киноны үзэгдлүүдийг дижитал эффектийг хөнгөвчлөх зорилгоор тусгай төхөөрөмж бүхий гурван камерын тусламжтайгаар авчээ. Энэ нь жүжигчдийн нүүр царайг илүү залуу харагдуулж өгсөн байна. Нийт 209 минут үргэлжлэх уг бүтээл нь найруулагч Martin Scorsese-ийн хамгийн их төсөв зарцуулсан бөгөөд хамгийн урт кино болсон байна. 

"The Irishman" кино нь зохиолч, найруулагч Martin Scorsese болон жүжигчин Robert De Niro нарын ес дэх хамтын бүтээл билээ. 

THE FAREWELL

IMDb Үнэлгээ: 7.8/10
Үйл явдал: 
Хятадын алдарт зохиолч, найруулагч Lulu Wang-ийн найруулсан тус кинонд Хятад руу хүнд өвчин туссан эмээтэйгээ уулзахаар очиж буй залуу эмэгтэйн тухай үйл явдал гардаг. Хорт хавдар туссаны улмаас амьдрах хугацаа нь багассан тул бүсгүй гэр бүлийнхнийгээ цуглуулахаар шийднэ. Худал хуурмаг болон нууцлаг зүйлс гэр бүлийг нэгтгэж бас салгаж ч болдог гэдгийг харуулсан уг кино нь энэ оны хамгийн шилдэг уйлуулдаг кино байх
Тайлбар: Энэхүү кино нь найруулагч Вангийн амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд тэрээр энэ талаараа Америкийн "Та юу мэдэхгүй вэ?" радио нэвтрүүлгийн үеэр дурдаж байсан юм. 

UNCUT GEMS

IMDb Үнэлгээ: 8.1/10
Үйл явдал: 
Нью-Йорк хотын Даймонд дүүргийн мөрийтэй тоглоомд донтсон Howard Ratner маш их хэмжээний өрөнд орох бөгөөд өр зээлээ төлж барагдуулахын тулд худалдаж авсан үнэтэй эрдэнэсээ буцааж өгөх ёстой болно. 
Тайлбар: "Uncut Gems" бол Josh болон Benny Safdie нарын хамтран найруулсан 2019 оны Америкийн гэмт хэрэгт төрлийн кино юм. Кино төслийн зураг авалт 2018 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд явагдсан. Анхны нээлт нь энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр Теллурайд кино наадмын үеэр болсон. Энэхүү бүтээл кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч Үндэсний Хяналтын Зөвлөлөөс 2019 оны шилдэг арван киноны нэгээр шалгарч гол дүрд тоглосон Adam Sandler шилдэг жүжигчний шагнал хүртсэн байна.

LITTLE WOMEN

IMDb Үнэлгээ: 8.3/10
Үйл явдал: 
Бүтээлийн хувьд гуравдугаар сарын эгч дүүс болох Meg, Jo, Beth болон Amу нарын амьдралын тухай өгүүлэх ба охидын бага балчир наснаасаа эмэгтэй хүн болон өсөн торних бүх л хугацааг нарийвчлан дүрсэлсэн байна. 
Тайлбар: “Бяцхан эмэгтэйчүүд” бол Америкийн зохиолч Louisa May Alcott-ийн 18-р зууны үед бичсэн зохиолоос сэдэвлэн бүтээсэн кино юм. Зохиол нь маш олон хувь борлогдож эмэгтэй хүн бүрийн унших ёстой номын жагсаалтад хүртэл багтсан байна. Нас насны эмэгтэйчүүдээр төлөөлүүлэн эмэгтэй хүний амьдралын мөчлөг, өөрчлөлтийн тухай өгүүлэх тус бүтээл Esquire сайтаас гаргасан энэ жилийн шилдэг 50 киноны эхэнд бичигджээ.

APOLLO 11

IMDb Үнэлгээ: 8.2/10
Үйл явдал: 
Түүхийг эргэн санавал командлагч, сансрын нисгэгч Neil Armstrong болон сансрын нисгэгч Buzz Aldrin нар 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр 20:17 цагт Аполло хөлгөөр саран дээр буух аялалдаа гарсан. Тухайн өдрөөс нэг хоногийн дараа буюу 21-ний 02:56 минутад Neil Armstrong сарны гадаргуу дээр хөл тавьсан анхны хүн болсон юм. Түүнээс 19 минутын дараа Aldrin түүнтэй уулзсан. Тэр хоёр 47.5 фунт жинтэй материал сарны гадаргуугаас цуглуулж дэлхийд авчирсан түүхэн үйл явдлыг найруулагч Todd Douglas Miller маш сонирхолтой байдлаар дүрслэн харуулж чаджээ.
Тайлбар: "Аpollo 11" нь энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр "Sundance Film Festival"-ийн үеэр нээлтээ хийсэн бөгөөд гуравдугаар сард АНУ-д театруудын дэлгэцнээ гарч эхэлжээ.  Ийнхүү кино шүүмжлэгчдийн зүгээс 8.6 үнэлгээ өгч энэ жилийн шилдэг кино жагсаалтад оруулсан байна. 

Эх сурвалж: Wired, Esquire

#Шилдэг кино #2019