#Сагсанбөмбөг Гурван зочлон тоглолтын дараагаар 1 хожиж 2 хожигдсон 4 оноотой хэсгийн 4-р байрт бичигдэж байна.
FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилсээр байна.
Тэмцээний "А" хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр "Бишрэлт Металл/Bishrelt Metal" баг гурав дахь тоглолтоо өчигдөр Тайванийн "Taoyuan Pauian Pilots" багтай хийлээ.
Тоглолтод Тайванийн баг 105-66 харьцаагаар илүүрхсэнээр А хэсгийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин гурав тоглож 2 хожигдсон Металл хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна.
Тоглолтын онооны гол зөрүү нэг болон гуравдугаар үед гарсан бөгөөд тус багийн хоёр тоглогч оноо болон самбарын 10-аас дээш үзүүлэлтээр багаа тэргүүлэв.
Металлаас Байрон Уэсли 19 оноо, 3 самбартай тоглолтыг дуусгасан бол Аззаяагийн Батхуяг 12 оноо, 3 самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр багаа хошуучлав.
Ийнхүү Бишрэлт Металлын зочлон тоглолтууд дууссан бөгөөд тавдугаар сарын 11-14-ний хооронд үлдсэн гурван тоглолтоо Монгол улсад хийнэ.
Харин өнөөдөр тэмцээний B хэсэгт багтсан Хасын Хүлэгүүд баг эхний тоглолтоо 20:00 цагаас Тайванийн "New Taipei Kings" багийн талбайд хийнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!