#CS2 Тэмцээнд Гантулгын "erkaSt" Эрдэнэцогтоор удирдуулсан Австралийн "FlyQuest" баг оролцоно.
BLAST-аас зохиож буй CS2-ын $350,000 (1.2 тэрбум төгрөг) шагналын сантай "BLAST Rivals Spring 2025" тэмцээн өнөөдөр Данийн Копенхаген хотод эхэлнэ.
Найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх тэмцээнд Гантулгын "erkaSt" Эрдэнэцогтоор удирдуулсан Австралийн "FlyQuest" баг оролцоно.
Тус баг сүүлд "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээнд оролцож 9-12-р байр эзлэн $25,000 шагналыг авсан билээ.
Сүүлийн хоёр ч тэмцээнийг өнжөөд буй Оросын "Team Spirit" энэ удаагийн тэмцээнд оролцохоос гадна Intel Extreme Masters Melbourne 2025-ын аварга Team Vitality мөн тоглоно.
FlyQuest-ын хувьд эхний тоглолтоо өнөөдөр 21:00 цагаас Team Spirit-тэй хийнэ. Тэдний хожсон нь хэсгийн аваргын төлөө тоглох бол хожигдсон нь хасагдах шатны тоглолт хийнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!