Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад, Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээнийг зохион байгуулна


YOLO.mn | YOLO.MN
2025-04-21

МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн сургуулиас Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан залуусын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлдэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор 2011 оноос “Компьютерын сүлжээний улсын олимпиад”, 2015 оноос “Сүлжээний инженерүүдийн дундах ур чадварын тэмцээн”-ийг тус тус санаачлан жил бүр тасралтгүй зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн "Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад", "Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээн"-ийг 5-р сарын 3-ний өдөр Эс системс" дата төв болон MNNOG ТББ -тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. 

КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭНИЙ УЛСЫН XIII ОЛИМПИАД

  • Олимпиадын нэгдүгээр шатанд нэг сургуулиас оролцох оюутны тоог хязгаарлахгүй бөгөөд бүртгэл нээлттэй хэлбэрээр явна.
  • Олимпиад зохион байгуулах үед идэвхтэй суралцаагүй эсвэл чөлөөтэйгээс бусад тохиолдолд оролцох боломжтой бөгөөд мэргэжил, курс хамаарахгүй.
  • Нийт 5 байр /I-III шагналт байр, IV-V тусгай байр тус тус/ шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгчдийн шагналаар шагнана.

СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН УР ЧАДВАРЫН VII ТЭМЦЭЭН

  • Бүртгүүлсэн инженерүүд 2025 оны 05 сарын 03-нд ажлын байрны тодорхойлолт болон, иргэний үнэмлэхээ авчирч баталгаажуулалт хийн, мандатаа авна. Цагтаа ирээгүй инженерийг шууд хасна.
  • Тэмцээнээс нийт 3 байр шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

#Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад