The Mongolz дэлхийн шилдэг Heroic-т 2-1 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа


Ө.Баттөр | YOLO.MN
2023-04-19

Монголын CSGO-ын The Mongolz баг IEM Rio 2023 тэмцээний доод хүснэгтийн хагас шигшээд Данийн Heroic багт 2-1 (Inferno 16-4, Overpass 13-16, Mirage 16-6) харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгалаа.

2022 оны Рио мажорын мөнгө, 2021 оны Стокхольм мажорын хүрэл медальт, дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Heroic ийнхүү доод хүснэгтийн финалд шалгарав.

ESL-ээс зохиодог CSGO-ын Intel Extreme Masters ангиллын ээлжит тэмцээн "Intel Extreme Masters Rio 2023"-т Ази тивийг төлөөлөн оролцсон цор ганц баг The Mongolz "А" хэсгийн эхний тоглолтоо хүчирхэг Natus Vincere-ийн эсрэг хийж Mirage талбайд 16-9 харьцаагаар хожигдсон.

Улмаар хэсгийн доод хүснэгт рүү унасан тэд Бразилын Imperial Esports-той тоглож 2-1 (Overpass 16-3, Inferno 12-16, Mirage 14-16) харьцаагаар хожсон юм.

250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд "IEM Cologne 2023" тэмцээнд оролцох нэг эрхийн төлөө өрсөлдөж байна.

#Мэдээ