Монголын "Team Lilgun" баг "Games of the Future 2024" наадамд оролцоно


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2024-02-25

  • Games of the Future 2024 наадамд Монголын Team Lilgun оролцоно
  • Тоглолтууд хоёрдугаар сарын 26-д эхэлнэ
  • ОХУ-ын Казань хотод болж буй "Games of the Future 2024" наадмын Mobile Legends-ын төрөлд Монголын "Team Lilgun" баг оролцоно.

DOTA 2, Mobile Legends, World of Tanks зэрэг и-спортын төрлүүд болон бусад шинэ спортуудыг нэгтгэсэн Games of the Future наадам нь анх удаа болж буй олон улсын тэмцээн юм.

Наадмын 1 сая ам.долларын шагналын сантай Mobile Legends-ын төрөлд Ази, Ойрх Дорнодын 16 багийг урьсан дунд Монголын "Team Lilgun" болон өнгөрсөн жилийн (M5 World Championship) дэлхийн аварга болон дэд байр "AP.Bren", "ONIC" багууд багтаж байна.

Team Lilgun-ы хувьд M2-ын дэд байр Мьянмарын алдарт "Burmese Ghouls", M5-ын 4-р байр Оросын "Deus Vult", M4-ийн хүрэл медальт Индонезын "RRQ Hoshi" багуудтай тэмцээний "А" хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо энэ сарын 26-д RRQ Hoshi-той хийнэ.

Монгол багийн бүрэлдэхүүн M5-д орсноос хойш өөрчлөгдөөгүй.

  • EXP Lane - Aizn - М.Энхбат
  • Jungler - Zxaura - Т.Багабанди
  • Middle - Forbid - М.Амармөрөн
  • Gold Lane - Bebex - Ч.Эрдэнэмөнх

Roamer - Ethan - Б.Батболд

#мэдээ