Улаанбаатар дахь Бритиш сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлгээ зарлалаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-02-20

Улаанбаатар дахь Бритиш Сургууль суралцах чин хүсэл эрмэлзэлтэй Монголын ЕБС-ийн сурагчдын дунд 2024-2025 оны Академик Тэтгэлэгээ зарлалаа. Тус тэтгэлэг нь дунд болон ахлах ангийн сурагчдад дэлхийд танигдсан Британи боловсрол олгож, Монголын ирээдүй болсон залуу үеэ дэмжих зорилготой.  

Тэтгэлгийн өргөдөл авах сүүлийн хугацаа: 2024 оны хоёрдугаар сарын 29-ны 17:00 цаг гэхэд Улаанбаатар дахь Бритиш Сургууль дээр биечлэн эсвэл шуудангаар, хүргүүлсэн байна. 

Академик Тэтгэлэгт өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:  

  • 2024-25 оны хичээлийн жилд Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн 10 болон 12-р ангид суралцах сурагч байх.  
  • 10-р ангид суралцах хүсэлт гаргагч нь 2009 оны наймдугаар сараас 2010 оны наймдугаар сарын 31-ны өдөр төрсөн байх.  
  • 12-р ангид суралцах хүсэлт гаргагч нь 2007 оны наймдугаар сараас 2008 оны наймдугаар сарын 20-ны өдөр төрсөн байх. 
  • IGCSE болон A-level-ийн хөтөлбөрийн талаар ойлголттой, амжилттай суралцаж чадах эрмэлзэл, чадвартай;  
  • Сүүлийн хоёр хичээлийн жилийн голч дүн 90% доошгүй байх;  
  • Англи хэлний дундаас дээш болон гүнзгий шатны мэдлэгтэйбайх (B2);  
  • Бие даасан,сэдэл санаачилгатай;  
  • Олон соёлт орчинд зохицож чадахуйц,төлөвшилтэй;  
  • Олон нийтийн  үйл ажиллагаан дидэвхтэй оролцох; 
  • Урлаг,Спортынидэвх зүтгэлтэй байх. 

Өргөдөл гаргагчид дараах материалуудыг бүрдүүлнэ: 

  • Бүрэн бөглөсөн тэтгэлгийн маягт  
  • Төрсний Гэрчилгээний хуулбар 
  • Одоо сурч буй сургуулийн багш, захирал, эсвэл сургалтын албаны эрхлэгчийн сурагчийг тодорхойлох захиа   
  • Сүүлийн хоёр хичээлийн жилийн дүнгийн хуулбар 
  • Тэтгэлэгт оролцох сурагчийн ирээдүйн хараа,зорилго төлөвлөгөөгөө тодорхойлсон Англи хэл дээрх эссэ (600 үгтэй Times New Roman фонт 12, мөр хоорондын зай1.5) 

Тэтгэлгийн үйл явц гурван шатлалтай явагдана:  

  • Тэтгэлгийн маягтыг Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн Сургалтын Хэлтэс хүлээн авна. Өргөдөл гаргагч нь дээрх бүх шалгуурт тэнцэж, шаардлагатай материалуудыг бүрэн явуулсан тохиолдолд материалыг нь харгалзан үзэх ба тийнхүү хоёрдугаар шатанд шалгарсан сурагчдыг сургуулийн зүгээс зарлах болно. 
  • Шалгаруулалтын хоёр дугаар шатад Англи хэл, Математик, Байгалийн Шинжлэх Ухааны хичээлүүдээр шалгалтад хамрагдана.  
  • Шалгалтад амжилттай оролцсон сурагчид сургуулийн захиралтай ганцаарчилсан ярилцлагад оролцоно 

Танилцуулга бичлэг:

#мэдээ