Хөвгүүдийн заавал унших 10 ном


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-02-13

Өөрт тулгамдаж буй асуудлаа шийдэж чадахгүй байгаа, өөрийгөө болоод найзуудыгаа ойлгохгүй, сэтгэл санаа нь үргэлж тогтвортой бус байгаа өсвөр насны хөвгүүдэд зориулан хөвгүүдийн заавал унших 10 номыг танилцуулж байна. Эдгээр номууд нь чиний хайсан, эргэлзсэн бүх асуултын хариултыг өгөх болно. 

enlightenedЗөвхөн хөвгүүдэд 

Өдрөөс өдөрт өсөж хөгжиж буй чиний бие организмын талаар мэдэхийг хүсэж буй бүх зүйлээ эл зохиолоос унших болно.  

enlightenedХөвгүүдийн унших сонгодог зохиолууд 

Робин Гүүдийн домог, Гүливерийн аялал, Робинзон Крузо, Сарны тосгон, 80 хоногт дэлхийг тойрсон нь зэрэг хүн төрөлхтний аугаа уран зохиол, сонгодог, түүхэн, адал явдалт зохиолуудыг уншихад хялбарчлан найруулж, гайхамшигт зургаар амилуулсан тус ном нь хөвгүүдийн заавал унших номын нэг яалтч үгүй мөн. 

enlightenedБаатар 

Чи бол бусдаас онцгой. Хүн бүрд өөр өөрийн гэсэн мөрөөдөл байдаг ба мөрөөдөлдөө хүрэх хэчнээн сайхныг, мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх ёстойг, чиний амьдралыг зөвхөн чи л бүтээнэ гэдгийг тус номоос ойлгон уншина.  

enlightenedАмьдралд бэлэн үү, хүү минь 

Олны дунд хэрхэн зөв биеэ авч явах, асуудал тулгарахад яаж тэмцэх, даван туулах, суралцах хүсэл эрмэлзэлтэй болох, санхүүгээ зөв удирдах, тэвчээртэй байх, байгальд хэрхэн ээлтэй хандах зэрэг чиний ойлгоогүй олон зүйлийг зааж, ерөнхийдөө чамд бүх талаар туслах, зөвлөгч ном аж. 

enlightenedПаулын гудамжны хөвгүүд 

Тус зохиол нь анд нөхдийн харилцан итгэлцэл, биеэ хайрлан хүндлэх үзэл, үнэнч шударга зан, эцсийн зорилгодоо тууштай байх явдал, эрх чөлөөг дээдлэх зүрх сэтгэл, хүн байхын мөн чанарыг тод томруунаар дүрсэлсэн. 

enlightenedӨсвөр насныхны дээдэлж хүндлэх 7 зуршил 

Зөв дадал зуршлыг өөртөө бий болгосноор амжилтад хүрнэ гэдгийг тус зохиолоос мэдэрнэ. Өсвөр насныхан юуг дадал болгох хэрэгтэйг энгийн амьдралд ойрхон жишээгээр баяжуулан тайлбарласан нь сонирхолтой. 

enlightenedХадгаламж өлсөхөөс эхэлнэ 

Хэдийгээр залуучууд сурч боловсрох, чадварлаг мэргэжилтэн болохын тулд хичээлдээ анхаарах ёстой ч сурахын хажуугаар ажиллах залуус олон болсон. Гэвч хөлс хөдөлмөрөө дуслуулан олсон мөнгө нь юу ч болоогүй байхад үрэгдээд дуусах тохиолдол олонтоо. Тиймээс мөнгөө хэрхэн хадгалах, зарцуулах, өөртөө хуримтлал үүсгэх зэрэг санхүүгийн бүх талын мэдээллээ тус номоос авах боломжтой. 

enlightenedМиний ертөнц 

Зохиолын гол дүр Тэмүүлэн болон түүний найзууд, эрэгтэй эмэгтэй хүний ялгаа, ангийн даргын сонгууль, хайр сэтгэл, шилжилтийн нас гээд нэг ангид сурдаг найзуудын адал явдлыг тус номоос уншина. 

enlightenedӨсвөр нас хөвгүүдэд зориулав 

Анхны хайр, өөрийгөө таних, бусдыг ойлгох, амьдрахад суралцах, гадаад үзэмж, сэтгэл зүй зэрэг өсвөр насны хөвгүүдэд зориулсан чухал ном юм. 

enlightenedӨсвөр насны хөвгүүдийн ном / бараг л бүх юмны тухай/ 

Өсвөр насны амьдралаа хэрхэн аз жаргалтай өнгөрөөх вэ? 

Өдөр тутмын асуудлууд, сургууль, нийгмийн сүлжээ, бүтэлгүй дурлал гээд чамд тохиолдож буй олон янзын асуултын хариултыг уг номоос унших болно.  

 

#нийтлэл