Энэ онд аялан тоглолтоороо хамгийн их орлого олсон к-поп дуучид


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-12-14

Billboard-аас энэ онд аялан тоглолтоороо хамгийн их орлого олсон дуучдын жагсаалтыг гаргажээ. Жагсаалт нь өмнөх оны арваннэгдүгээр сарын 1-нээс энэ оны есдүгээр сарын 30-ны хооронд болсон олон улсын уран бүтээлчдийн аялан тоглолтын орлогыг тооцож эрэмбэлэн гаргадаг байна. 

Тус жагсаалтад зургаан кпоп дуучин багтсан нь Кпопын бүх цаг үеийн дээд амжилт тогтоолоо. Жагсалтад Blackpink (10-р байр), BTS-ын Suga (37-р байр), Twice (41-р байр), TXT (54-р байр), Seventeen (58-р байр), Enhypen (81-р байр) гэх уран бүтээлчид багтжээ. 

Ингээд энэ жилд тоглолтоороо хамгийн их орлого олсон 10 Кпоп дуучдыг танилцуулъя. 

            BLACKPINK 

Нийт орлого: 148.3 сая доллар 

Борлуулсан тасалбар: 703 мянга 

Нийт үзүүлсэн шоу тоглолт: 29 

              SUGA (BTS) 

Нийт орлого: 57.1 сая доллар 

Борлуулсан тасалбар: 318 мянга 

Нийт үзүүлсэн шоу тоглолт: 26 

                 TWICE 

Нийт орлого: 54.2 сая доллар 

Борлуулсан тасалбар: 345 мянга 

Нийт үзүүлсэн шоу тоглолт: 18 

                    TXT 

Нийт орлого: 46.8 сая доллар 

Борлуулсан тасалбар: 379 мянга 

Нийт үзүүлсэн шоу тоглолт: 27 

             SEVENTEEN 

Нийт орлого: 43.3 сая доллар 

Борлуулсан тасалбар: 440 мянга 

Нийт үзүүлсэн шоу тоглолт: 12 

             ENHYPEN 

Нийт орлого: 33 сая доллар 

Борлуулсан тасалбар: 336 мянга 

Нийт үзүүлсэн шоу тоглолт: 19 

          STRAYKIDS 

Нийт орлого: 16.1 сая доллар 

Борлуулсан тасалбар: 114 мянга 

Нийт үзүүлсэн шоу тоглолт:

                ATEEZ 

Нийт орлого: 13.9 сая доллар 

Борлуулсан тасалбар: 103 мянга 

Нийт үзүүлсэн шоу тоглолт: 10 

             LE SSERAFIM 

Нийт орлого: 7.9 сая доллар 

Борлуулсан тасалбар: 77,500 

Нийт үзүүлсэн шоу тоглолт:

                NCT DREAM 

Нийт орлого: 7 сая доллар 

Борлуулсан тасалбар: 36,900 

Нийт үзүүлсэн шоу тоглолт:

Эх сурвалж: Soompi 

 

 

 

 

#мэдээ