BIGBANG хамтлагийн Daesung соло уран бүтээлээ гаргана


YOLO.mn | YOLO.MN
2023-12-12

BIGBANG-ийн хамтлагийн гишүүн Daesung удаан хугацааны дараа соло уран бүтээлээр шүтэн бишрэгчдэдээ бэлэг барина. Түүний  "FLOW" нэрт тусгай сингл цомог арванхоёрдугаар сарын 18-ны 18 цагт гарах аж.  

“FLOW” нь 2012 онд Ли Хан Чул гаргасан дууны ремейк бөгөөд сонсогчдод тайван мэдрэмж өгч, баярын уур амьсгал оруулахуйц зөөлөн аялгуутай аж. 

Daesung энэ оны дөрөвдүгээр  сард R&D компанитай онцгой гэрээ байгуулж, D-LABLE тусгай багийг байгуулсан. Тэр цагаас хойш Daesung MBN-ийн "Ахмад дуучдын хаан" трот тэмцээний шоуны шүүгчээр оролцож буй.

#мэдээ