Өөрийн сурах чадвартаа тулгуурлан илүү ихийг тогтоох аргууд


О.Батхишиг | YOLO.MN
2023-11-15

Аливаа зүйлийг хурдан тогтоож мартахааргүй цээжлэхийг хүсэж буй хэн бүхэнд тодорхой стратеги хэрэгтэй. Тиймээс бид эл нийтлэлээрээ дамжуулан сурах арга барилд тань богино хугацаанд үр дүн өгөхүйц үнэ цэнтэй дөрвөн зөвлөгөөг хүргэе.

Алхам 1. Сурах арга барилаа мэдэх

Юун түрүүнд та мэдээллийг хэрхэн өөртөө шингээдгээ мэдэх хэрэгтэй.  "VARK" гэх товчлол бүхий үндсэн дөрвөн сурах арга бий. 

  • Харааны
  • Сонсголын
  • Унших/бичих
  • Кинестетик

1. Дүрслэл

Аливаа мэдээллийг харж цээжилдэг хүмүүс график, зураг, үзүүлэн, үгсийг сайтар харж, ажиглахыг илүүд үздэг. Энэ төрлийн суралцагчид тойм зурах, жагсаалт бичиж дадвал сурах чадварт нь онгой ахиц гарна. 

2. Сонсгол

Сонсголын чадвартай суралцагчид тухайн сэдвийг дуугаар дамжуулан хүлээж авдаг. Тэд ном, тэмдэглэл уншихаас илүү подкаст, лекц, аудио ном сонсохыг чухалчилдаг. Хэрэв зайлшгүй ном унших тохиолдолд өөртөө чангаар дуудаж уншвал мэдээллийг илүүтэй шингээнэ. Энэ төрлийн хүмүүс мэтгэлцээн, хэлэлцүүлэгт оролцох дуртай байдаг.

3. Унших/бичих

Энэ төрлийн суралцагчид ном, нийтлэл уншиж байхдаа тухайн мэдээллийг илүүтэй тогтоож ойлгодог. Тэд мөн тэмдэглэл хөтлөх, хянах чадвартан дээр бичгээр дамжуулан өөрийгөө илэрхийлэхийг илүүд үздэг.

4. Кинестетик

Кинестетик суралцагчид аливаа зүйлийг мэдрэх эсвэл хийх замаар хамгийн сайн суралцдаг. Энэ төрлийн суралцагчид хөдөлгөөн хийж, гараа ашиглах дуртай. Тэд бие махбодын мэдрэхүйгээр дамжуулан сэдвийг тайлбарлаж чаддаг төдийгүй практик дасгалуудыг чухалчилдаг.

Алхам 2 Суралцах чадвартаа тулгуурлан тусгай тактик ашиглах

Шинэ мэдлэг мэдээллийг хялбар байдлаар тогтоох хамгийн нөлөө бүхий гурван аргыг хүргэе.

1. Орлуулах арга

Энэхүү санах ойн арга нь маш энгийн. Та тогтоох ёстой зүйлээ өөрийн дурсамжтайгаа эс бөгөөс мартагдахааргүй зүйлтэй холбох хэрэгтэй. 

Жишээлбэл: Та химийн элементүүдийг тогтоох шаардлагатай боллоо. Тэгвэл хэрхэн өөрийн суралцах чадвартаа тулгуурлаж цээжлэх вэ?

Хэрэв та харж тогтоодог бол явган хүний зам дээр тод улаан гал унтраагуур байгааг төсөөлж "устөрөгч, гидрант" гэх үгсийг хэрхэн адилхан сонсогдож буйг төсөөлөн чанга хэлээрэй.

Унших/бичиж тогтоодог бол  химийн элементийг "h, y, d, r" гэх үсгээр эхэлсэн үгээр орлуулж тэмдэглээрэй

Кинестетик суралцагчид "устөрөгч" элементийг цээжлэхдээ галын гидранттай таарах бүрдээ хүрч тус элементийг санах боломжтой. 

2. Холбоо өгүүлбэр бүтээн төсөөлөх

Та цээжлэх зүйлээ объектоор орлуулж төсөөллөөрөө өгүүлбэр бүтээгээрэй. Үзэх дуртай кино, унших дуртай номынхоо дүр, үйл явдал, өөрийн мартагдашгүй дурсамжтайгаа холбовол аливаа зүйлийг мартсан ч эргүүлэн санахад хялбар байна.

Алхам 3. Санах ойн арга

Та олон мэдээллийг үр дүнтэйгээр богино хугацаанд цээжлэхийг хүсэж  байна уу? 

Энэ арга нь МЭӨ 80 онд бичигдсэн "Rhetorica ad Herennium" хэмээх номоос эхтэй. Та цээжлэх гэж буй зүйлээ байнга зорчдог гэр болоод ажил, сургуулийнхаа тодорхой объекттай холбоорой.  Жишээ нь та чухал илтгэл тавих эсвэл бие даалтаа хамгаалах боллоо гэж бодъё. Тэгвэл гэрийнхээ хаалгыг ярианыхаа  оршил хэсэг гэж сэтгэн удаах агуулгуудыг зочны, гал тогооныхоо өрөөтэй холбоорой. Дүгнэлт хэсэг нь өрөөний тань цонхоор харагдах орчин байж ч болно. Мөн цээжлэх ёстой хэт урт зүйлсийг өрөөнийхөө болоод эдлэл хэрэглэлийнхээ жижиг хэсгүүдтэй холбож төсөөлбөл нарийн сайн тогтож үлдэнэ. 

Алхам 4. Давтамжтай давталтыг дадал болгох

Таны тархи шинэ мэдээллийг хүлээж авсан бол мартах нь цаг хугацааны асуудал.  1885 онд Германы эрдэмтэн Эббингаус хүмүүс аливаа зүйлсийг хэрхэн мартаж буйг харуулсан муруйг бүтээжээ. 

Тиймээс тогтоосон зүйлээ тодорхой давтамжтай сэргээн санах нь чухал. Жишээ нь хүлээж авсан шинэ мэдээллээ эхлээд өдөр бүр, дараа нь хоёр долоо хоног тутам, цаашлаад мартахгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй болтлоо сэргээн санасаар байх хэрэгтэй. 

Мөн орой унтахын өмнө тухайн сэдвээ давтан харахыг зөвлөе. Учир нь унтахын өмнө уншиж, харсан мэдээлэл хүнд илүүтэй үлдэдгийг судалгаагаар тогтоожээ. 

 

#нийтлэл