Хунтайж Харри, Меган Маркл хоёрын хайр дурлалын романаар Netflix кино хийнэ


YOLO.mn | YOLO.MN
2023-08-09

Ханхүү Харри, Меган Маркл нар Netflix-тэй хамтран кино хийхээр болжээ.  

Хоёр хосын хайр дурлалын амьдралаас сэдэвлэсэн “ Нууран дээр надтай уулз” номын зохиолч энэ талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн юм. Тавдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн "Нууран дээр надтай уулз" зохиол нь "Нью-Йорк Таймс"-ын шилдэг борлуулалттай номын жагсаалтын 1-т бичигдсэн аж. 

Тус кино нь бие биедээ хамгийн хэрэгтэй үедээ уулзаж буй  үл таних хоёр залуугийн тухай өгүүлнэ. Романд эцэг эхээ автомашины ослоор алдсан  залуугийн талаар гардаг. Учир нь Харриг 12 настай байхад нь  түүний  ээж Диана гүнж автомашины ослоор амиа алдсан юм. Мөн үйл явдал нь  Меган Харритай болзож байхдаа амьдарч байсан Торонто хотод өрнөнө. 

Эх сурвалж: Seventeen

 

#мэдээ