Фредди Меркуригийн 30 мянган эд зүйлийг дуудлагаар худалдана


А.Номин | YOLO.MN
2023-08-04

  • Түүний хувийн болон уран бүтээлийн эд зүйлсийг ирэх сард дуудлагаар худалдана
  • Худалдаанаас өмнө түүний эд зүйлсээр үзэсгэлэн гаргана
  • Queen хамтлагийн шилдэг дуунуудыг зохиоход ашигласан хар төгөлдөр хуур дуудлага худалдааны гол хэсэг аж

Queen хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркуригийн 30 мянга орчим эд зүйлийг ирэх сар хүртэл дуудлагаар худалдахаар болжээ. Худалдаанаас өмнө түүний уран бүтээл болон хувийн эд зүйлсийг Лондон дахь үзэсгэлэнд гаргах юм байна.

Түүний "Bohemian Rhapsody" гэх мэт Queen хамтлагийн шилдэг хит дуунуудыг зохиохдоо ашигласан, "Yamaha" брэндийн хар төгөлдөр хуур ирэх сард гарах дуудлага худалдааны гол хэсэг гэв. Уг хөгжмийн зэмсгийг гурван сая фунт стерлингээр борлуулахаар төлөвлөж байгаа аж.

Меркуригийн тайзан дээр өмсөж байсан хувцаснуудаас эхлээд гараараа бичсэн дууны үгийг хүртэл багтаасан тус үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд нэг сар үргэлжилнэ. Үзэсгэлэнг гаргахдаа түүний хувийн болон уран бүтээлийн замналыг илтгэх 15 өөр хэв маягтайгаар зохион байгуулна гэв.

Тухайлбал нэг үзэсгэлэнгийн танхимд Меркуригийн Япон улс руу долоон удаа зорчихдоо цуглуулсан эд зүйлсийг зөвхөн тавина. Мөн бусад танхимуудыг гэртэй нь төстэй хэв маягаар тохижуулж, түүний “хувийн” амьдралын уур амьсгал оруулжээ.

Үзэсгэлэн ирэх сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилж, түүний дараа дуудлага худалдааг эхлүүлнэ.

Эх сурвалж: The Guardian

#мэдээ