Оппенхаймер кино Хиндү шашинтнуудын шүүмжлэлд өртжээ


А.Номин | YOLO.MN
2023-07-25

  • Кинонд Хиндү шашны судраас сургаал уншмагцаа бэлгийн харилцаанд орж буй хэсэг гардаг аж
  • Хиндү шашинтнууд үүнийг "Хиндү шашинд халдаж буй хэрэг" хэмээжээ
  • Оппенхаймер Энэтхэгт нээлтээ хийснээс хойш 7 сая ам.долларын орлого олсон байна

Кристофер Ноланы бүтээсэн Оппенхаймер дэлгэцнээ гарснаас хойш дэлхий даяар тус киног үзэхээр кино театрыг зорих хэрэглэгчид нэмэгдэж байна. Нээлтээ хийсэн цагаасаа олны анхааралд байгаа тус кино Хиндү шашинтнуудын шүүмжлэлд өртөөд байна.

Тодруулбал, тус кинонд Хиндү шашны хамгийн ариун судар гэгддэг Бхагавад Гита-ийн сургаалыг уншмагцаа бэлгийн харилцаанд орж буй хэсэг гардаг аж. Тус шашны бүлгийнхэн үүнийг “Хиндү шашинд ноцтойгоор халдаж буй хэрэг” хэмээгээд, тус үзэгдлийг киноноос хасахыг шаарджээ.

Киноны тус хэсгийг шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлж буй бүлгээс “Уг хэргийг шалгаж, оролцсон хүмүүсийг шийтгэх ёстой” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Энэтхэгийн Universal Pictures компаниас одоогоор шүүмжлэгчдийн үйлдэлд хариу өгөөгүй байна.

Варнер Брос компаниас Оппенхаймер кино Энэтхэгт нээлтээ хийснээс хойш 600 орчим сая рупи буюу 7.3 сая ам.долларын орлого олсон гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Ройтерс

#мэдээ