Xbox One хулгана болон компьютерын гар дэмждэг болно


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2018-11-12

Энэхүү системийн шинэчлэлтийг 11-р сарын 14 хийхээ албан ёсоор мэдэгджээ. Ингэснээр Xbox-оор тоглож байгаа ч компьютероор тоглож байгаатай адил хэмжээний чадварлаг тоглолт үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Эхний ээлжинд эрх бүхий хүмүүс уг шинэчлэлтийг татан турших боломжтой аж.

Хулгана болон компьютерын гараар тоглох боломжтой болж буй хамгийн эхний тоглоомуудад Fortnite, Vermintide 2, War Thunder, Strange Brigade, Bomber Crew, Deep Rock Galactic тэргүүтэй тоглоомууд багтжээ.

Мэдээж энгийн хулгана, комптьютерийн гарыг ашиглаж болох ч Razer зөвхөн Xbox-д зориулан бүтээсэн хулгана, компьютерын гарыг дарааны оны 1-р сард танилцуулахаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: engadget.com

#Technology