“Universe Ticket” тэмцээнд оролцож буй Монгол охин Энэрэл


YOLO.mn | YOLO.MN
2023-07-18

Солонгосын SBS  телевизийн  глобал   охидын хамтлаг байгуулах “ Universal ticket”    шоу нэвтрүүлэгт  14 улсын 82 охин шалгарчээ.  Тус шоу нэвтрүүлэгт  Солонгос, Хятад, Япон, Малайз, Филиппин  охидын  хамт Монгол охин Энэрэл  өрсөлдөх юм. 

Шилдэг оролцогчдийн нэг Энэрэл нь нь  K-POP FESTIVAL MONGOLIA” шоу нэвтрүүлгийн дууны төрөлд хоёрдугаар байр эзэлсэн бөгөөд чадварлаг бүжигчнээс гадна морин хуур тоглож чаддаг гэнэ.

Өрсөлдөөнт шоу  нэвтрүүлэг нь F&F Entertainment-ийн дор 2 жил 6 сарын турш   үргэлжилж  шилдэг 8 оролцогчийн шалгаруулан   глобал охидын хамтлаг байгуулах   юм.  Эхний шатны урьдчилсан санал хураалт наймдугаар сарын 9-ныг хүртэл үргэлжилнэ.

#мэдээ