Gong Yoo, Seo Hyun Jin нар Netflix-н “Trunk” кинонд хамтарч тоглоно


YOLO.mn | YOLO.MN
2023-07-17

Netflix-с  "The Trunk" киноны гол дүрд Гон Ёо, Со Хён Жин нар тоглох болсныг албан ёсоор  зарлалаа. Тус  кино нь  мөрөөдлийн хүнтэйгээ  гэрээнд суурилсан гэрлэлт хосууд болдог  NM агентлагийн  тухай  өгүүлнэ. Seo Hyun Jin  нь NM-ийн дэд тэргүүн Но Ин Жигийн дүрд тоглох бөгөөд Гон Ёо нь Ин Житэй гэнэтийн гэрлэлтийн гэрээ байгуулсан хөгжмийн продюсер Хан Жон Воны дүрд тоглох юм.

 “ The Trunk”  киноны  найруулагчаар  "Our Blues", "Moon Lovers: Scarlet Heart Ryeo", "It's Okay, That's Love", "Live" зэрэг киноны продюсер, найруулагч Ким Гю Тэ  ажиллана. 

Одоогоор “ The Trunk” цуврал хэзээ үзэгчдийн хүртээл болох нь тодорхойгүй байна. 

#мэдээ