Хүүхэд, залуусын чөлөөт цагаа сонирхолтойгоор өнгөрүүлж болох газрууд №1


Б.Хишигжаргал | YOLO.MN
2019-10-04

 Та найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрөөмөөр байна уу? Улаанбаатар хотод чөлөөт цагаа хөгжилтэй болон сонирхолтойгоор өнгөрүүлж болох газрууд сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Та магадгүй төрсөн өдрөө тэмдэглэх, найзуудтайгаа уулзах, хайртай хүнтэйгээ болзохдоо юу хийхээ мэдэхгүй байгаа бол  дараах газруудыг санал болгож байна. Та эдгээр газруудын талаар сонссон ч байж магад.

1. SMOKY CITY ULAANBAATAR
Smoky City нь 2018 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Монголын анхны дөрвөн дугуйт тэшүүрийн төв юм. Нээгдсэнээсээ хойш хүүхэд, залуусын анхаарлыг ихээхэн татаад байгаа энэхүү төв нь найрсаг харилцаа болон өнгө үзэмжээрээ алдаршаад байгаа билээ. Дөрвөн дугуйт тэшүүр нь хөлд эвтэйхэн, унаж сурахад хялбар учир чадахгүй гэж эмээх хэрэггүй. Үнийн хувьд нэг цаг тоглоход том хүн 7000 төгрөг, хүүхэд 6000 төгрөг (16-аас доош) юм.

Хаяг: Сансар, E-mart худалдааны төвийн 6-р давхар

Төлбөр: Том хүн 7000 төг (1 цаг)

                 Хүүхэд 6000 төг (1 цаг ) 16-аас доош

Цагийн хуваарь: Даваа-Ням 10:30- 21:30

Сошиал хуудас: Roller Skates Ulaanbaatar (Фэйсбүүк)

2. JUMP TRAMPOLINE PARK
Монголын анхны трамполайн парк буюу хүссэнээрээ үсрэх чөлөөт үсрэлтийн төв. Энэхүү төвд аль ч насныхан үсэрч, харайж, авирахын зэрэгцээ сагсны шийдтэй учир үсрэнгээ бөмбөг шидэх боломжтой юм. Сонирхолтой биш гэж үү? Бага байхдаа орон дээрээ үсрээд өвөө эмээдээ загнуулдаг байсан бол одоо бүр ч боловсронгуй болж илүү өндөрт хөгжилдөх боломжтой болсон байна.

Хаяг: Салбар 1- Zaisan Hill цогцолборын 3-р давхар

          Салбар 2- 3,4-р хороолол, Solo Mall худалдааны төвийн 5-р давхар

          Салбар 3- Encanto Tower, 5-р давхар

Төлбөр:  15000 төг (1 цаг)

                 10000 төг (30 минут) тусгай зориулалтын оймс дагалдана. 3-8 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэй орно

 Цагийн хуваарь: Даваа-Ням 10:00- 22:00

Сошиал хуудас: Jump Trampoline Park

3. ONIS ROOM
Оньсыг тайлах онцгой ертөнцөөр аялж оюун ухаан, авхаалж самбаагаа сорьцгоогоорой. 2015 онд үйл ажиллагаа эхлүүлж аль хэдийнэ олны сайшаалыг хүртсэн энэхүү төвд киноноос авч болох мэдрэмжийг өөрсдийн биеэр мэдрэх боломжтой юм. Энд Харри Поттер, орголт, музей, мумми, мөрдөн, цус сорогч, галзуугийн тасаг гэсэн нийт 7 өрөөнүүд байх бөгөөд 14-өөс дээш насныхан 2-5 нь хүний бүрэлдэхүүнтэй баг болж тоглох юм. Харин бага насны хүүхдүүд харгалзах хүний хамтаар тоглох боломжтой. Очихоосоо өмнө захиалгаа өгөхөө бүү мартаарай. Өрөөнүүдийн дэлгэрэнгүй танилцуулга болон захиалгын мэдээллийг Onis room фэйсбүүк хуудаснаас аваарай.

Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн урд талд, Доктор авто засварын төвийн дэргэд

Төлбөр: 50000 төг-60000 төг хооронд (2-5 нь хүн)

Цагийн хуваарь: Даваа-Ням 10:00- 23:00

Сошиал хуудас: Onis Room

4. PAINTBALL CLUB
Пэйнтбол нь тоглогчид багуудад хуваагдан буугаар байлддаг тоглоомын зарчмаар нэг нэгнээ будагтай сумаар агнаж тоглодог тоглоом юм. Компьютер дээр тоглодог тоглоомуудаа бодит орчинд  тоглон гэдэг үнэхээр сонирхолтой биз ээ. Та маск, нүдний шил, бээлий, тохой болон өвдөгний хамгаалалт, зориулалтын хувцас өмсөж тоглох учир аюулгүй тоглох боломжтой. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа олон Paintball Club-ууд байдаг. Эдгээрээс доорх клубуудыг онцлон танилцуулж байна.

Grand Team Club

Хаяг: Хүнсний 4, Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд

Төлбөр: 1 хүн  1 цаг тоглоход 20000 төг (1 цаг тоглоход+ 1 цаг үнэгүй)багууд 4-өөс дээш хүний бүрэлдэхүүнтэй тоглох боломжтой. Төрсөн өдрийн эзэн үнэгүй.

Цагийн хуваарь: Даваа- Баасан 12:00- 22:00

                               Бямба, Ням 10:00 23:00

Сошиал хуудас: Grand Team Club

UB Paintball

Хаяг:  25-р эмийн сан, UB Palace цогцолбор

Төлбөр: 1 хүн 1 цаг тоглоход 20000 төг (8-аас дээш хүн 1 цаг тоглоход + 1 цаг үнэгүй)

Цагийн хуваарь: Даваа-Ням 11:00- 24:00

Сошиал хуудас: UB Paintball Club

5. VR+ZONE
Монголын хамгийн том, хамгийн олон буюу 21 нь төхөөрөмж, 200 гаруй тоглоомтой VR ZONE PLUS  төв таныг виртиул ертөнцийн хязгааргүй орчинд аваачих болно. Виртиул ертөнц гэдэг нь програм хангамжийн тусламжтайгаар бүтээгдсэн, хэрэглэгчдэд бодитой мэт харагдах хиймэл орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйд хийсвэр байдлаар бодит мэдрэмжийг төрүүлэхийг хэлнэ. Илүү бодит мэдрэмжийг мэдрэхийг хүссэн хүн бүрт энэхүү энтертэйнмент танин мэдэхүйн төвийг санал болгож байна.

Хаяг: Zaisan Hill цогцолборын 1-р давхар

Төлбөр: 15000 төг-30000 төг хооронд

Цагийн хуваарь: Даваа-Ням 11:00- 23:00

Сошиал хуудас: VR+Zone

#Чөлөөт цаг