BLACKPINK хамтлаг 13 жилийн дараа YouTube-ийн шинэ рекордыг тогтоолоо


Х.Даваахүү | YOLO.MN
2023-04-14

BLACKPINK хамтлаг дахин шинэ рекорд тогтоож "YouTube-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчийн суваг" боллоо. 

BLACKPINK-ийн гайхалтай амжилт дэлхий даяар томоохон хөгжмийн платформуудад ноёрхсон хэвээр байгаагаас бүрэн дүүрэн харагдлаа. Тэд к-поп, Өмнөд Солонгосын хөгжмийн түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй амжилтад хүрсэн байна. 

Тухайлбал хамтлаг 13 жилийн өмнө  Justin Bieber-ийн тогтоосон “YouTube-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчийн суваг” дээд амжилтыг эвдэж шинээр тогтоож чадлаа.  

BLACKPINK к-поп төдийгүй дэлхийн хөгжмийн салбарт манай цаг үеийн хамгийн нөлөө бүхий, амжилттай хамтлаг болох байр сууриа бататгасаар байна. 

Тэдэнд халуун баяр хүргэе.  

Эх сурвалж: allkpop  

#Оддын тухай