Соёл урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно


А. Мишээл | YOLO.MN
2023-04-11

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 10, 11-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус өдөрлөгт СУИС, Монгол Улсын Консерватори, КУДС, СИТИ дээд сургууль зэрэг 20 орчим сургууль болон сургалтын төвүүд хамтран оролцох юм. Энэ үеэр сургуулиуд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, элсэлтийн шалгалтын бүртгэл хийх бөгөөд урлагийн тоглолт зохион байгуулах юм.

Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлж, мэдлэг түгээн, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор тус өдөрлөгийг санаачилсан.

Өдөрлөгт оролцох соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэмэлт бүртгэлийг 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны 17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл, урлагийн газрын 11-321529, 80118054 дугаарт хүлээн авна. Та бүхнийг өргөнөөр оролцож, хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Соёл, Урлагийн Газар

#Мэдээ