"James Bond" киноны дууг залуу дуучин Billie Eilish дуулна


Ө.Түмэндарь | YOLO.MN
2020-01-15

Америкийн залуу дуучин Billie Eilish “James Bond” киноны шинэ ангийн дууг зохиож, дуулахаар болжээ. Тэрээр энэ киноны дууг дуулсан уран бүтээлчдээс "хамгийн залуу нь" гэдгээрээ ялгарч байгаа юм.

Дөнгөж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард л 18 нас хүрсэн Billie Eilish Грэммигийн дөрвөн төрөлд түрүүлсэн түүхэн дэх хамгийн залуу уран бүтээлч.

Одоогоор киноны дууны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч тэрээр төрсөн ах Finneas-тэйгээ хамтран киноны дууг бичсэн гэнэ. Ах нь түүний “When We All Fall Asleep, Where Do We Go?” цомог бий болоход маш үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдгийг бид мэдэх билээ. Billie Eilish: 

- "James Bond бол хамгийн догь кино франчайз юм. Энэ кино төсөл, хамт олны нэг хэсэг байх нь галзуу мэт санагдаж байна. Би одоо болтол шокноосоо гараагүй л байна" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Тус киноны сүүлийн дуунууд маш их амжилтад хүрсэн. "Skyfall" ангийн ижил нэрт дууг Adele дуулсан бол, Sam Smith "Spectre" ангийн “Writing's On The Wall" дууг дуулсан. Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр уг хоёр дуу жил дараалан “Шилдэг киноны дуу” шагналыг хүртсэн.

Дөрөвдүгээр сард нээлтээ хийх "James Bond" киноны шинэ анги "No time to die" нэртэйгээр гарна. Гол дүрийн жүжигчин Daniel Craig хамгийн сүүлчийн удаа Бондын дүрд тоглож байгаа юм.

Эх сурвалж: cnn.com

#Billie Eilish #James Bond