Taecyeon Hollywood-д хүч сорих уу?


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-09

2РМ хамтлагийн дуучин, жүжигчин Taecyeon Америкийн алдарт WME агентлагтай  гэрээ байгуулжээ.

Taecyeon “Би өөрийгөө шинээр сорих гэж буйдаа баяртай байна. Танил бус орчинд шинэ сорилтыг даван туулах амар биш ч их зүйлийг сурах сайхан боломж гэж бодлоо. Мөн өөрийгөө өөр нэгэн Taecyeon-оор олон нийтэд харуулахын тулд шаргуу ажиллах болно" хэмээсэн байна. 
Taecyeon-ийн дараагийн төсөл нь энэ зургаадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж буй  "My Heart is Beating" хэмээх уран зөгнөлт  к-драма юм . Мөн түүнийг шүтэн бишрэгчид нь Hollywood-д харна гэсэн хүлээлт тавиад байна. 

WME агентлаг нь Quentin Tarantino, Bong Joon Ho, Matthew McConaughey, Tom Holland зэрэг чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн дэлхийн нөлөө бүхий агентлаг юм. 

Эх сурвалж: nme.com 

 

#Оддын тухай