БИЧЛЭГ: Бие давхар Рианна “Super Bowl”-ийн тайзыг эзэгнэв


О.Хандмаа | YOLO.MN
2023-02-14

Хоёр дахь хүүхдээ тээж буй дуучин Рианна Америкийн үндэсний хөл бөмбөгийн тэмцээн “Super Bowl”-ийн тайзыг доргиож, бүх цагийн шилдэг дуунуудаасаа хүргэлээ. Тэрбээр өндрөөс айдаггүйгээ батлах шиг агаарт дүүжлэгдсэн тайзнаас дуулж үзэгчдийг бишрүүлэв.

Филадельфиа Иглз болон Канзас Сити Чифс багуудын тоглолтын дундуур Рианна өөрийн алдарт "Umbrella", "Diamonds" зэрэг хит болсон 12 дуугаа амилууллаа.

Тэрбээр гэрэл цацарсан тайзнаа улаан өнгийн хослолтой гарч, "B- Better Have My Money"  дуугаараа үзүүлбэрээ нээжээ. Тэрбээр эхлэхээсээ өмнө хэвлийгээ илсэн нь олны хайрыг татжээ.Рианна дараах дуунуудаасаа хүргэсэн байна.

  •     “B- Better Have My Money”
  •     “Where Have You Been”
  •     “Only Girl (In the World)”
  •     “Diamonds”
  •     A mash-up of “S&M” and “Rude Boy”
  •     “Work”
  •     “Wild Thoughts”
  •     “Pour It Up”
  •     “All of the Lights”
  •     “Run This Town”
  •     “Umbrella”

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

#Оддын тухай