Тэтгэвэрт гарсан сансрын нисгэгч 93 насныхаа төрсөн өдрөөр гэрлэжээ


Сондор | YOLO.MN
2023-01-23

Сансрын нисгэгч Нил Армстронгийн багийн гишүүн байсан, саран дээр хөл тавьсан хоёр дахь хүн Эдвин "Баз" Олдрин 93 насныхаа төрсөн өдрөөр хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ.

Сансрын нисгэгч гэрлэлтийнхээ талаар твиттер хуудсаараа дамжуулан зарлажээ.

"Сансрын нисгэгчийн амьд домог хэмээн өргөмжлөгсөн би 93 насныхаа төрсөн өдрөөр олон жилийн турш хайрласаар ирсэн Анка Фауртайгаа гэрлэж байна. Бид Лос-Анжелес хотод ариун ёслолын жижиг сүмд гэрлэсэн бөгөөд өсвөр насныхан шиг л баярлаж байна” хэмээгээд өөрсдийн хамтдаа авахуулсан зургаа нийтэлжээ.

Мөн Олдрин жиргээндээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн шүтэн бишрэгчиддээ талархаж буйгаа илэрхийлэв. "Энэхүү үйл явдал миний хувьд маш чухал бөгөөд цаашид нарны аймгийн эргэн тойронд олон хувьсгал хийх агуу үйлсийг үргэлжлүүлнэ гэж найдаж байна" хэмээх зүйрлэл бичжээ.

Түүний гэргий 63 настай Фаур Химийн инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан эмч бөгөөд Олдрины компани болох "Buzz Aldrin Ventures" компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч юм.

Түүх сөхвөл, 1969 оны долооудагаар сард командлагч Армстронг, сарны модулийн нисгэгч Базз Олдрин, командын модулийн нисгэгч Майкл Коллинз нар Аполло 11-ээр хөөрч сар руу аялсан билээ.

Зүүн гар талаас Нил Армстронг, Майкл Коллинз, Базз Олдрин нар

Армстронг сарны гадаргуу дээр 2 цаг 32 минут байсан бол түүнтэй явсан Олдрин түүнээс 15 минут бага хугацааг зарцуулжээ.

Хоёр сансрын нисгэгч сансрын хөлөг рүү буцахаасаа өмнө саран дээр Америкийн далбааг байрлуулан, сарны чулууг авч, шинжлэх ухааны туршилт хийжээ. Тэд мөн Ерөнхийлөгч асан Ричард Никсонтой радиогоор ярьсан юм.

Эх сурвалж: CNN

#Мэдээ