Шигшээ баг Таитиг 62-91 харьцаагаар хожлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-11-12

FIBA-ын 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны "D" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр Монголын шигшээ баг Таити улсын шигшээ багтай тоглосон бөгөөд 62-91 харьцаагаар хожлоо. Монголын баг тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч эхний хагас дуусахад 18 онооны зөрүүгээр тэргүүлж байв.

Шигшээ баг өчигдөр Малайзыг хүндхэн тоглолтын эцэст 94-92 харьцаагаар хожоод байсан ба ийнхүү хоёр хожилтойгоор хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Хэсгийг Тайландын шигшээ баг 3 хожилтой тэргүүлж байна.

Өмнөх тоглолтуудын үр дүн:

  • Таити 41-84 Вьетнам
  • Малайз 78-103 Тайланд
  • Тайланд 114-46 Таити
  • Монгол 94-92 Малайз
  • Вьетнам 55-81 Тайланд

Хэсгээс хамгийн өндөр оноо авсан гурван баг урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарна. Хоёрдугаар шатанд баруун, зүүн бүсийн нийт зургаан баг өрсөлдөж шилдэг дөрөв нь Азийн аваргын сонгон шалгаруулах шатанд шалгарах юм.

#Мэдээ