Таны Эквадор улсад очиж үзэх шалтгаанууд


Миау | YOLO.MN
2020-04-10

Та аялах дуртай юу? Зүсэн зүйлийн амьтад, үзэсгэлэнт байгаль, өнгөлөг газруудыг хэзээ нэгэн цагт өөрийн нүдээр үзэж биширнэ дээ гэж хүлээж суудаг уу? Тэгвэл хөл хорио тогтоосон энэ үеэр гэртээ суугаа танд хүсэл мөрөөдлийг тань бадраах гайхалтай зургуудыг хүргэхээр энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 

@supreet_sahoo хэмээх Инстаграм хаягтай нэгэн аялагч дараах нийтлэлийг бэлтгэжээ. Тэрээр хэлэхдээ: 

"Хэдийгээр Эквадорын Бүгд Найрамдах Улс буюу бидний хэлж заншсанаар Эквадор улс нь Өмнөд Америкийн хамгийн жижиг нутаг дэвсгэртэй улсуудын нэг ч ховор зүсний маш олон амьтдын өлгий болсон онгон дагшин байгальтай газар билээ. Ойролцоогоор 1500 орчим зүйлийн шувууд энэ нутагт аж төрдөг бөгөөд үүнээс ихэнх зүйлийн шувуудыг нь та Эквадороос гадна Колумб болон Перугаас л харах боломжтой аж.

Эквадор улсын ард түмэн үнэхээр найрсаг, зочломтгой бөгөөд ирсэн зочдоо нүүр дүүрэн инээмсэглэлээр угтан тансаг байгалиа танилцуулан явахад хэзээд бэлэн байдаг.

Миний хувьд энэ улсад цөөнгүй удаа очиж байсан ч очих бүрдээ дахин дурлах шиг л болдог. Ингээд тус улсын онгон байгалиар аялсан, ховор нандин амьтадтай нь танилцсан туршлагынхаа багахан хэсгээс хуваалцъя"

 

Дэлхийн өнцөг булан бүр дэх сонин содон зүйлсийг ердөө л интернэт болон ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар харах боломжтой болсон нь яалт ч үгүй техник технологи ийн хөгжсөний хамгийн том давуу тал шүү, тийм ээ? 

Эх сурвалж: Bored Panda

#Аялал #Амьтад