Далд сэтгэл гутралд орсны 5 шинж


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-10

Зүгээр мэт харагдаж буй хэр нь сэтгэл санаагаар хязгааргүй доош унаж, хямарч буй олон хүн эргэн тойронд тань байж магадгүй. Тэдний нэг та ч байж болох юм. Зарим хүмүүс өөрийн үнэн мэдрэмжээ бусадтай хуваалцахыг хүсдэггүй, эсвэл зөвхөн өөрөө л ойлгох тийм зовнилыг бусдад хэлж төвөг болохоос зайлсхийдэг. Тэгвэл үүнийг далд сэтгэл гутрал гэх. Зүгээр мэт хэр нь сэтгэл дотроо үргэлж шаналж, стресстэж яваа бол та энэ төрлийн эмгэгтэй болсон байх магадлалтай. Эсвэл ойр дотны нэгэн тань байж ч болох юм. Ингээд таныг эсвэл дотны нэгэн тань далд сэтгэл гутралд орсон эсэхийг мэдэх 5 шинжийг танилцуулж байна. 

1. Амархан уурлах

Уур уцаар, цочромтгой байдал нь сэтгэлийн хямралын гол үзүүлэлт. Дотны хэн нэгэн тань өмнө нь байгаагүйгээрээ аашилж, цочмог уурлавал төвөгшөөж зайгаа барих биш харин ч та түүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ. Тэр сэтгэлийн гүн хямралд ч орсон байж мэднэ. 

2. Өмнөхөөсөө илүү их унтах

Хүн сэтгэлээр унаж, түүнийгээ барьж, нуух гэж оролдвол эцэст нь ядарч туйлддаг. Магадгүй хамгийн гүн цэг гэж хэлж ч болно. Өдөржин шөнөжин унтаад л байвал их нойртойдоо биш сэтгэлээр унасан, залхсан, нөхцөл байдлаас ядарсан байж болох юм. 

3. Сэтгэл хөдлөлөөр хооллох

Сэтгэлээр унасан үед зарим хүмүүс жирийн үед иддэгээсээ их иддэг бол зарим нь хоолны дуршилгүй болдог. “Би хоол идсэн ч өлсөөд л байх юм” гэдэг үгийг сонсож байсан л биз дээ? Тэгвэл түүнд санаа зовоосон асуудал гарсан байж магадгүй юм. Түүнтэй ярилцаад үзээрэй. 

4. Донтох

Донтолт ихэвчлэн сэтгэл санааны гүн хямрал, түгшүүр, гэмтлийн улмаас эхэлдэг. Ямар нэгэн тоглоомонд донтох хандлага нь өөрийгөө эмчлэх хэрэгсэл болох нь бий. Хэрв дотны нэгэн тань ямар нэг буруу зүйлд донтох хандлага ажиглагдсан бол тэднийг буруутгаж уцаарлахын оронд яагаад түүнд анхаарал хандуулах болсныг нь эргэцүүлж, эрүүлээр ярилцаарай. 

5. Өөрийгөө бусдаас тусгаарлах

Сэтгэл санаагаар гүнзгий унасан хүмүүс ихэвчлэн бусдаас, нөхцөл байдлаас өөрийгөө тусгаарлах хандлагатай болдог. Үүнийг хоёр шалтгаанаар тайлбарлаж болно. Нэг хэсэг нь сэтгэлийн хямралаа нуухыг хүсдэг бол, нөгөө хэсэг нь бусадтай хамт байх нь хэцүү санагддаг гэнэ. Ийм үед тайвширахаараа хэлээрэй гэх биш тайвширтал нь хамт байхыг, зөөлнөөр аргадхыг хичээгээрэй.

Эх сурвалж: Awarenessact

#Сэтгэл зүй