“GIRLS CAN DO BUSINESS” эвентийг зохион байгуулна


Сурталчилгаа | YOLO.MN
2022-10-10

НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тунхагласан билээ. Уг өдрөөр дэлхийн улс орнууд охидын эрхийг зөрчиж буй асуудалд анхаарах, жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар охидыг хүчирхэгжүүлэх, охидод ээлтэй орчныг бүрдүүлэх, охидыг манлайлагч болоход дэмжихийг уриалан өдгөө 10 дахь жилдээ тохиож буй юм.

2022 оны 10-р сарын 11-нд дэлхийн нийтээр “ЭНЭ БОЛ БИДНИЙ ЦАГ – БИДНИЙ ЭРХ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ” урианд нэгдэж байгаа бөгөөд “ГҮНЖ” төв  “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тохиолдуулан “GIRLS CAN DO BUSINESS” эвентийг зохион байгуулах гэж байна. 

“GIRLS CAN DO BUSINESS” нетворкинг арга хэмжээ нь бизнес эрхлэгч болон бизнесээ эхлүүлэхээр зорьж байгаа охидод өөрсдийн бизнесээ бусдад таниулах, сурталчлах, танилын хүрээгээ тэлэх, хамтрагчаа олох, туршлага хуваалцах зэрэг олон боломжийг нээх зорилготой.

“GIRLS CAN DO BUSINESS” нетворкинг арга хэмжээ 2022 оны 10-р сарын 11-нд 15:00-17:00 цагийн хооронд ART of UB галлерид үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Та энэхүү эвентэд оролцохыг хүсвэл shorturl.at/ntW69 холбоос дээр даран бүртгүүлээд оролцох боломжтой.

2022 оны есдүгээр сараас 2023 оны хоёрдугаар сарыг  дуустал 15-24 насны бизнес эрхлэгч охид, залуу эмэгтэйчүүдийн бизнесийн боловсролыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түншлэлийн харилцааг бий болгох замаар тэдний эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилготой “BUSINESS GIRLS” төслийг Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа билээ. 

Та төслийн талаар Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 

#Мэдээ