Монголын Esport-ын тамирчид ашиг орлогоороо дэлхийд 59-т бичигдэж байна


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2022-10-06

Esport-ын салбарын тамирчин, багуудын ашиг орлогыг жагсаадаг Esportearnings сайтын мэдээллээр Монгол Улс 59-р байрт жагсжээ.

Монгол Улсаас тус сайтад 189 тоглогч бүртгэлтэй бөгөөд нийт 1.6 сая ам.долларын ашиг болсон байна.

Энэ жагсаалтыг Хятад, АНУ, Өмнөд Солонгосын тоглогчид тэргүүлдэг.

Монголын тоглогчдын хувьд PUBG Mobile-ын Stalwart багийн хамт Азидаа толгой цохиж буй залуус болох Action (Г.Сүхбат), TOP (А.Бүрэнбаяр), skryyy (Б.Билгүүтэй), PikA (Э.Өнөболд) нар ашиг орлогоороо тэргүүлж байгаа бол CSGO-ын erkast (Г.Эрдэнэцогт), kabal (Б.Бат-Энх), dobu (Б.Ган-Эрдэнэ) нар удаалж байна.

#Мэдээ