Номын баяр энэ сарын 16-18-ны өдрүүдэд болно


Б.Дариа | YOLO.MN
2022-09-07

32 дахь удаагийн номын баяр энэ сарын 16-18-нд Төв талбайд болно.

Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд номын соёлт өдөр болгон тэмдэглэх арга хэмжээ тун удахгүй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулдаг Номын баяраар нийт оролцогчдын 75 хувь нь 15-35 насны залуучууд байдаг гэнэ шүү.

#Мэдээ