IVE хамтлагийн ‘After LIKE’ шинэ уран бүтээл гарлаа


Б.Дариа | YOLO.MN
2022-08-23

Наймдугаар сарын 22 буюу өнөөдөр Starship Entertainment-ийн IVE охидын хамтлаг өөрсдийн гурав дахь цомог болох "After LIKE"-ийг цацлаа.

Дууг "Love Dive" дууны үргэлжлэл гэж хэлсэн бөгөөд хайр сэтгэлийн тухай өгүүлэх сэтгэл татам дуу юм. Мөн дуунд хайр сэтгэлээ зөвхөн үг хэл, сэтгэлээрээ бус үйлдлээрээ илэрхийлэх ёстойг илэрхийлжээ

Үүнээс гадна IVE фенүүддээ 19:00 цагаас Naver NOW-р дамжуулан эргэн ирэлтийн тусгай шууд дамжуулалт хийн мэндчилгээ дэвшүүлэх гэнэ.

Шинэ уран бүтээлийг хүлээн авна уу.

Эх сурвалж: Allkpop

 

#Дуу хөгжим