Update хийх өдөр: 2 хоног үлдлээ


Б.Дариа | YOLO.MN
2022-05-25

ЦойлогсоZ төсөл болон Лантуун Дохио ТББ хамтран шинэ үеийн залуусын хандлага, сэтгэлгээ, ур чадвар, арга барил, нийгмийн күүл оролцоог тодорхойлохоор  #BebetterDobetter уриан дор "Update 2022" эвентийг зохион байгуулахад ердөө хоёр хоног үлдлээ.

Энэхүү эвент нь залууст нийгмийн күүл оролцоог таниулах, шинэ соёлыг түгээх, цаашлаад хөгжилд чиглэсэн томоохон бүтээн байгуулалт өөрсдийн гараар бүтээх, экосистемийг бүрдүүлэх дуу хоолойг нэгтгэхээр хийгдэж буй залуусын анхны EDUTAINMENT эвент гэдгээрээ онцлог юм.

Эвентээс хүлээх нь:

  • Салбартаа тэргүүлэгч эрхмүүдийн туршлагаас суралцах
  • Үе тэнгийн залуустайгаа мэдлэг, мэдээлэл солилцох “cool” орон зай
  • Танилын хүрээгээ тэлж, сонирхол нэгт хүмүүстэй танилцах
  • Шинэ үеийн залууст шаардлагатай ур чадвар, хандлага, арга барилыг хамтдаа тодорхойлох
  • Залуусын оюунд хөрөнгө оруулалт хийх оюунлаг бэлгүүд
  • Дижитал болон эко орчны хослол (eco - friendly)
  • Оролцогчдын тэгш хүртээмжийг хангах дохионы хэлмэрч

Яаж оролцох вэ?

Монголын анхны “Edutainment” эвентэд өөртөө шинэчлэл хийх, үеийн залуустайгаа үзэл бодлоо хуваалцах, чадварлаг экспертүүдийн туршлагатай танилцах хүсэлтэй хэн бүхэн оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Тасалбар худалдан авах

#Мэдээ