Харвардын Их сургуулийн үнэ төлбөргүй цахим хичээл


YOLO.mn | YOLO.MN
2020-09-23

АНУ-ын хамгийн алдартай сургуулиудын нэг Харвардын Их сургууль нь 1636 онд байгуулагдсан бөгөөд эхний хандив өгсөн хүн болох Жон Харвардын нэрээр нэрлэгджээ. Зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхийд нэр хүндтэй энэхүү сургууль нь суралцах чин хүсэл эрмэлзэлтэй хүүхэд залуучуудад зориулж цахим хичээл явуулдаг ба одоогийн байдлаар урлаг, бизнес, мэдээллийн технологи, өгөгдлийн шинжлэх ухаан, боловсрол ба заах арга зүй, эрүүл мэнд, хүмүүнлэг, математик, программчлал, байгалийн ухаан, нийгмийн ухаан гэсэн нийт 11 чиглэлээр 260 сургалтыг явуулж байна. Энэхүү 260 сургалтаас 85 нь үнэ төлбөргүй бөгөөд одоогийн байдлаар 75 нь бүртгүүлээд хичээлээ шууд үзэх боломжтой бол үлдсэн 10 нь тун удахгүй эхлэх юм байна.

Өдгөө 20970 сурагчтайгаар 384 дэх жилдээ хичээллэж байгаа Харвардын Их сургуулийн нэгээхэн хэсэг болж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхийг хүссэн хэн бүхэнд тус цахим хичээл нээлттэй юм.

                                                                

Хэрэв та боловсролдоо чанартай хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл ЭНЭ сайтаар орж бүртгүүлээд хичээлээ эхлүүлээрэй. Амжилт хүсье!

Эх сурвалж: online-learning.harvard

Н.Бүрэнжаргал

#Harvard #Үнэгүй цахим хичээл