СУРАГЧДАД: Сурахад тань туслах хөтөч аппликэйшнууд


Өсвөрийн сэтгүүлч С.Ариунзул | YOLO.MN
2017-09-06

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа билээ. Бид сургууль  руугаа эрч хүчээр дүүрэн явж, эрдэм номоо шамдан суралцана гэсэн зорилт тавьсан гэж найдаж байна. Яг ийм үе дээрээ өөрт хэрэгтэй технологийн мэдээллийг хэрэгслээ утсандаа суулгаад авбал чамд бүр нэмэртэй шүү дээ.

Тиймээс бие даан суралцаж болох мөн сурахад тань хэрэг болох сурагч хүнд хэрэгтэй аппликэйшнуудыг санал болгож байна. 

1. Wikipedia буюу ЧӨЛӨӨТ НЭВТЭРХИЙ ТОЛЬ

Wikipedia буюу чөлөөт нэвтэрхий толь нь хүн бүрт нээлттэй бөгөөд бүхий л мэдээллийг агуулж байдаг гайхалтай аппликэйшн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

IOS: https://itunes.apple.com/us/app/wikipedia/id324715238
Android: https://play.google.com/store/apps/details?id=org.wikipedia
mn.wikipedia.org


2. Photomath буюу ТОО БОДДОГ АПП

●Бичсэн бодлогынхоо зургийг дараад л хариу нь гарч ирнэ 
●Гараар бичсэн бодлогыг таньдаг болж шинэчлэгдсэн 
●Бодолтын дараалал болон ашигласан томъёог дэлгэрэнгүй тайлбарладаг 

IOS: https://itunes.apple.com/us/app/photomath-camera-calculator/id919087726
Android: https://play.google.com/store/apps/details?id=com.microblink.photomath
www.photomath.net 


3. Chemist буюу БОДИС УРВАЛД ОРУУЛАГЧ

Chemist нь химийн аппликейшн буюу бодисуудыг хольж, урвалд оруулж болох бяцхан лабратори юм. 

●Тасалгааны температур болон гэрлийн хүртэл тохируулж болдог. 
●15 орны хэлний тохируулгатай. 
●Химийн элэментүүдээс сонгож болно. 
●Элэментийн дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой. 

IOS: https://itunes.apple.com/us/app/chemist-by-thix/id440666387
Android: https://play.google.com/store/apps/details?id=air.thix.sciencesense.chemist&hl=en
http://thix.co/chemist


4. Dictionary буюу ТОЛЬ БИЧИГ

Dictionary буюу толь бичиг нь англи үгийн утгыг маш дэлгэрэнгүй, ойлгомжтой тайлбарласан байдаг. 

●Эсрэг утгатай үгсийн жагсаалт
●Ойролцоо утгатай үгсийн жагсаалт
●Адил дуудлагатай үгсийн жагсаалт
●Дуудлага багтсан

IOS: https://itunes.apple.com/us/app/dictionary.com-dictionary/id308750436
Android: https://play.google.com/store/apps/details?id=com.dictionary&hl=en


5. ЕБС ном

Уг аппликэйшнээс ерөнхий боловсорлын сургуулийн 1-12-р ангийн номнуудыг унших боломжтой.

Android: https://play.google.com/store/apps/details?id=com.nomnuud.mongolia

#Learning #Bested #App