"The Batman" кино, "BTS" хамтлагийн тоглолтын шууд дамжуулалт "Box Office"-ийн жагсаалтыг тэргүүллээ


YOLO.mn | YOLO.MN
2022-03-16

"The Batman" кино дэлгэцэд гарсан хоёр дахь долоо хоногтоо 66 сая ам.долларын тасалбар борлуулж Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү кино олон улсад 463.2 сая ам.долларын ашиг олоод байна.

Үүнээс гадна БНСУ-ын “BTS” хамтлагийн тоглолтын шууд дамжуулалт нэг өдрийн "блокбастер" болсон байна.

Бямба гарагт цацагдсан “BTS”-ийн тоглолтын шууд дамжуулалт Хойд Америкийн кино театруудаас 6.8 сая ам.долларын ашиг олжээ. Харин дэлхий даяар 2.5 сая хүн үзэж, 32.6 сая ам.долларын ашиг олсон байна.

#Кино урлаг