Японы Кэнтаро Сакагүчи, алдарт жүжигчин Мэй Наганотой хайрын гурвалжин дуулианд холбогджээ


Т.Онон | YOLO.MN
2025-09-10

Японы жүжигчин Кэнтаро Сакагүчи, Солонгост алдартай гэдгээрээ “Японы Сэо Канг Жун” хэмээн нэрлэгддэг, Япон төдийгүй гадаадын үзэгчдийг цочроосон хайрын гурвалжин дуулианд холбогджээ.

Өчигдөр Японы долоо хоног тутмын Shūkan Bunshun сэтгүүл мэдээлснээр Сакагүчи нь өөрөөсөө гурван насаар эгч  make-up артист бүсгүйтэй дөрвөн жилийн турш хамтран амьдарч байсан гэнэ. Тэд хамтдаа Солонгос руу аялж, хамтдаа хэд хэдэн төсөлд оролцож байсан аж.

Гэсэн ч  Сакагүчи гурван жилийн өмнөөс алдарт жүжигчин Мэй Наганотой нууцаар уулзаж эхэлжээ. Тэд анх 2015 онд "My Love Story" киноны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд дараа нь Masked Ward-д дахин хамтран тоглох үедээ харилцаа нь улам гүнзгийрсэн гэжээ.

Гэтэл Нагано энэ оны эхээр гэр бүлтэй жүжигчин Кэй Танакатай холбогдсон тухай цуурхал гарчээ. Тэр үед Нагано Half Blue олон ангит кино болон Daytime Shooting Star зэрэг бүтээлд тоглосноороо цэвэр, гэгээн дүрээрээ олон нийтэд танигдсан байсан тул энэ дуулиан түүний имижийг ихээр унагаасан.

Нагано Танакагийн тухай цуурхал гарах үед ч Сакагүчитэй харилцаагаа үргэлжлүүлсэн гэнэ. Дотоод эх сурвалжуудын хэлснээр Сакагүчи Наганог “жижиг эгч” мэтээр танилцуулдаг байсан ба тэд хамтдаа тогтмол хооллодог байжээ. Энэ нь тухайн үед Танакад эвгүйцэл төрүүлсэн гэж эх сурвалж онцолсон байна.

Одоогоор Сакагүчи болон Наганогийн агентлагууд албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин Японы хэвлэлүүдийн таамаглаж байгаагаар энэхүү дуулиан тэдний карьерт ихээхэн сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Сакагүчи саяхан What Comes After Love олон ангит киногоороо Солонгосын үзэгчдэд чамгүй танигдсан. Тэрээр энэ намар болох Бусангийн олон улсын кино наадамд оролцох хуваарьтай байгаа ч уг дуулианы талаар албан ёсоор хариу мэдэгдэл хийх эсэх нь тодорхойгүй байна.

#Кэнтаро Сакагүчи #Мэй Нагано