К-драма сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгэсэн “Snowdrop” кино ТУН УДАХГҮЙ


Миау | YOLO.MN
2021-11-30

JTBC сувгийн “Snowdrop” цувралын анхны постер зураг цацагдлаа.

“SKY Castle” кино багийнхны зохиолыг нь бичиж найруулсан уг цувралын үйл явдал 1987 оны Сөүл хотод өрнөх юм. Үйл явдлын тухайд улсдаа нэр хүндтэй их сургуулийн сурагч Im Su Ho (Jung Hae In) цусанд хутгалдсан байдалтайгаар эмэгтэйчүүдийн их сургууль руу гүйн ордог ба тус сургуулийн оюутан Eun Young Ro (Jisoo) хэдий өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа мэдэж байгаа ч түүнд тусалж буй тухай өгүүлнэ.

Кино багийнхны хэлж буйгаар “Киноны гол дүрийн жүжигчид дүрээ маш сайн мэдэрч байсан тул постерын зураг авалт тийм богино хугацаанд амжилттай болж өнгөрсөн. Хувь тавилангаар холбогдсон мэт тэд хэрхэн уулзаж, цаашид ямар шийдвэр гаргахыг заавал үзээрэй” гэжээ. 

“Snowdrop” цуврал ирэх сарын 18-ны 22:30 минутад JTBC сувгаар цацагдах юм. 

Эх сурвалж: Allkpop

 

#Кино урлаг #К-Драма #Snowdrop