Японы их дээд сургуулиудыг танилцуулах өдөрлөг болно


Сондор | YOLO.MN
2017-06-03

Энэ сарын 4-ний өдөр  Японы их сургуулиудыг танилцуулах “University Fair-2017 өдөрлөгийг ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 5 давхарт 504 тоотод зохион байгуулах гэж байна.

БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийн хүрээнд дээрх үйл ажиллагааг бакалаврын сургалтын хөтөлбөрийн Япон талын хамтрагч консорциумын гишүүн зохион байгуулж байна.

Тус хөтөлбөрт Япон улсаас

  • Нагаока технологийн их сургууль
  • Кюүшү их сургууль
  • Тоёохаши технологийн их сургууль
  • Киото технологийн их сургууль
  • Нагоя технологийн их сургууль
  • Китами технологийн их сургууль
  • Кумамото их сургууль
  • Кюүшү технологийн дээд сургууль
  • Вакаяма их сургууль
  • Ямагүчи их сургууль

нийт 10 их сургуулийн профессор, багш нар хүрэлцэн ирж өөрийн сургуулийн онцлог болон барилга, хүрээлэн буй орчин, архитектур, механик инженерийн салбарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцоно.

ШУТИС-ийн Төв номын сангийн байрны 5 давхарт 504 тоотод 14.00-17.00 цагийн хооронд болно.

#japan #University Fair-2017 #ШУТИС