ФОТО: 22:00 цаг хүртэл ажиллах Чойжин ламын сүм музейн үзэсгэлэнгээс...


Г. Өнөболд | YOLO.MN
2021-09-16

Чойжин ламын сүм музей “Шөнийн музей” үйл ажиллагааг 2011 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн. Энэ хүрээнд өчигдөр “Хүрээ цам” үзэсгэлэнгийн үүдийг нээв.

Тус музейд цамын 80 гаруй баг, хувцас хэрэглэлийг хадгалж байгаагаас дахин давтагдашгүй, сор болсон Хүрээ хийцийн бүтээлүүдийг онцолсон “Хүрээ цам” үзэсгэлэнг есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Оройн цагаар сүм музейд зочлон, тохилог цэцэрлэгт тухлан саатах боломжтой.

Тасалбарын үнэ:

- Том хүн 8000 төгрөг
- Өндөр настан 3000 төгрөг



























#Мэдээ #Үйл явдал #Эвент