Өмнөд Солонгосын хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ арван эмэгтэй жүжигчин


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-07-05

Kpopmap сайтаас уншигчдынхаа дунд санал асуулга явуулж Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийг тодруулсан байна. Ингээд та бүхэнд Kpopmap сайтаас нэрлэсэн Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй арван эмэгтэй жүжигчнийг танилцуулъя. 

10. Kim Jiwon 

"High Kick: Revenge of the Short Legged" драмаас эхлээд бидний мэдэх "The Heirs", "Descendants of the Sun", "Arthdal Chronicles" зэрэг алдартай олон ангит кинонд дүр бүтээсэн үзэсгэлэнт жүжигчин Kim Jiwon жагсаалтын аравдугаарт бичигджээ. 

9. Son Ye Jin

Жүчигчин Son Ye Jin 2000 оноос жүжигчний карьераа эхлүүлсэн бөгөөд өдгөө кино наадмын 72 шагналд нэр дэвшиж 51 цом хүртжээ. Тэрээр 2019 онд гарсан "Crash Landing On You" олон ангит киногоороо Азийн үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Ташрамд дурдахад, түүнийг 2022 онд жүжигчин Hyun Bin-тай хуримаа хийнэ гэсэн цуурхал гараад байгаа юм. 

8. Park Shin Hye

Park Shin Hye "Stairway to Heaven" олон ангит кинонд тоглохдоо дөнгөж 13 настай байсан гэдэг. Тэрээр 2010 онд Baeksang Arts наадмаас  "Хамгийн алдартай эмэгтэй жүжигчин" шагнал хүртсэн бөгөөд хамгийн сүүлд "The Call" (2020) кинонд тоглосон билээ.

7. Bae Suzy

2010 онд Miss A хамтлагийн гишүүнээр урлагийн ертөнцөд хөл тавьж өдгөө амжилттай жүжигчин болсон Suzy нь "Dream High" (2011) киногоороо монголчуудын дунд хэдийнээ танил болсон нэгэн юм. Түүний тоглосон "Start Up" (2020) кино ч мөн адил үзэгчдийн дунд багагүй шуугиан тариад амжсан юм. 

6. IU

Мөн л "Dream High" (2011) киногоор монголчуудын дунд алдартай болсон дуучин IU 2013 онд "You're the Best" олон ангит киноны гол дүрийг авснаар чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад амжжээ. 

5. Kim Go Eun

Онигор нүд, сайхан инээмсэглэлээрээ алдартай жүжигчин Kim Go Eun Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй арван эмэгтэй жүжигчний нэг болжээ. Тэрээр 2012 онд "A Muse" УСК-нд тоглосноор жүжигчний замналаа эхлүүлсэн юм. 

4. Park Eun Bin

Таван настайгаасаа жүжиглэж эхэлсэн Park Eun Bin энэ онд 29 нас хүрэх бөгөөд түүний анхны гол дүр бүтээсэн олон ангит кино нь "Operation Proposal" (2012) юм.  Мөн 2020 оны хит цувралуудын нэг болох "Do You Like Brahms?" олон ангит киноны гол дүрд тоглосон аж. 

3. Kim Hye Yoon

Солонгос кино сонирхогчдыг байлдан дагуулсан "Sky Castle" (2019) цувралын Кан Еэсогийн дүр хүн бүрийн сэтгэлд тод үлдсэн гэхэд хилстэхгүй биз ээ. Тэрээр 2013 оноос жүжигчний замналаа эхлүүлж 2019 онд Baeksang Arts наадмаас "Шилдэг шинэ жүжигчин" шагналыг хүртсэн юм. 

2. Kim Yoo Jung

Дөрөвхөн настай байхаасаа кинонд тоглож тавдугаар ангид орохдоо нийт 28 кинонд дүр бүтээсэн Kim Yoo Jung-ийг мэдэхгүй хүн ховор. Тэрээр кино наадмуудаас 18 шагнал хүртсэн амжилттай яваа жүжигчин юм. 

1. Kim So Hyun

Өдгөө 22 настай Kim So Hyun хамгийн анх 2006 онд кинонд тоглож байжээ. Тэрээр ердөө 21 настайдаа л Инстаграм хуудсанд 10 сая гаруй дагагчтай болжээ. 

эх сурвалж: Kpopmap, Koreaboo

#Энтертайнмент #Кино урлаг #Жүжигчид