Ахлах ангийн КРЕДИТ ОНОО ба түүнийг ХЭРХЭН ЦУГЛУУЛАХ ВЭ?


Т.Ариунбаяр | YOLO.MN
2016-09-27

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан буюу 10-12 ангийн сурагчид маань энэ хичээлийн жилээс эхэлж хичээл сонголт хийж, кредит оноо цуглуулж эхэлсэн билээ.

Ирээдүйд сонгох мэргэжлийн чиглэл болон ЭЕШ өгөх хичээлтэй харьцуулан сурагчид маань  хоёр болон гурван цагийн сонголттойгоор хичээлүүдээ сонгосон юм. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд маань цагийн зохицуулалт хийж 20-30 хүүхэдтэй ангиудыг бүрдүүлж, багш нарыг ч томилжээ. Гэтэл ахлах ангийн сурагчид маань кредит оноо гэж юу болох, яагаад цуглуулах ёстой, хэрхэн цуглуулах гэдэг талаар тоймтой мэдэхгүй, будилах тохиолдлууд цөөнгүй гарсаар байна.

КРЕДИТ ОНОО ГЭЖ ЮУ ВЭ, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ЦУГЛУУЛАХ ВЭ?

1 кредит= 43 цагын хичээл юм. Үүний 35 цагийг хичээлд сууж, үлдсэн 8 цагийг бие даах ажил хийснээр олж авах юм.

Ахлах ангийн сурагчдын тухайд:

~ Заавал судлах нийт кредитийн тоо: 10 анги- 21 кредит 11 анги-20 кредит 12 анги- 9 кредит
~ Заавал сонгон судлах нийт кредитийн тоо: 10 анги-10 кредит 11 анги-7 кредит 12 анги-10 кредит
~ Сонгон гүнзгийрүүлж судлах нийт кредитийн тоо: 10 анги- 4 кредит 11 анги-9 кредит 12 анги-15 кредит
~ Нийт хичээлийн жилд судлах кредитийн тоо: 10 анги-35 кредит 11 анги-36 кредит 12 анги-34 кредит

(Дээрх мэдээллийг хүснэгтээр үзүүлбэл)

Кредитийн төрөл Анги Кредит оноо
1. Заавал судлах нийт кредитийн тоо 10-р анги 21 кредит
11-р анги 20 кредит
12-р анги 9 кредит
2. Заавал сонгон судлах нийт кредитийн тоо 10-р анги 10 кредит
11-р анги 7 кредит
12-р анги 10 кредит
3. Сонгон гүнзгийрүүлж судлах нийт кредитийн тоо 10-р анги 4 кредит
11-р анги 9 кредит
12-р анги 15 кредит
4. Нийт хичээлийн жилд судлах кредитийн тоо 10-р анги 35 кредит
11-р анги 36 кредит
12-р анги 34 кредит


АНГИЙНХАА БАГШААС БАТТАЙ ЛАВЛАЖ, БИЧИЖ ТЭМДЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ

Мэдээж кредитийг ирцээр тооцно. Гэхдээ ихэнх сурагчдын будилж байгаа зүйл бол хичээлийн хуваарь. Хичээлийн хуваарийн зохицуулалтыг сургуулийн захиргаанаас хийх боловч сурагчдын хувьд ямар ямар хичээлийг, хэдэн цагаар (2 болон 3 цаг) сонгосноор анги бүрдүүлж хуваарилсан ч "Хэдэн цагаар тухайн хичээлийг сонгосон бэ?" гэдэг дээрээ будилж, андуурах асуудал гарч байгаа юм.

Энэ талаар жишээн дээр тайлбарлавал: Сурагч Батаа нь Англи хэл-2 цагаар, Хими-3 цагаар, Математик-2 цагаар, Нийгэм-2 цагаар сонгожээ. Гэтэл хичээлийн хуваарь дээрээ будилж Нийгмийн ухааны хичээлийг 3 цагаар сонгосон хүүхдүүдийн ангид сууна гэж бодож явсаар яг өөрийнхээ суух ёстой байсан Нийгмийн хоёр цагийн хичээлээ алдсан юм. Яг үүн шиг 2 болон 3 цагаар сонгосноо андуурахгүйн тулд ангийнхаа багшаас баттай лавлаж, бичиж тэмдэглэх хэрэгтэй юм.

Улсын шалгалтын тухайд:

- Заавал судлах хичээлүүдээр авах шалгалтыг "Улсын шалгалт" гэх ба кредит явцын оноо 70%, шалгалтын дүн 30% юм.

- Заавал сонгон гүнзгийрүүлэж судлах хичээлүүдээр авах шалгалтыг "Батламжийн шалгалт" гэх ба кредит явцын оноо 80%, шалгалтын дүн 20% байх юм.

- Сонгон гүнзгийрүүлэн судлах хичээлүүдээр авах шалгалтыг "Сонгон гүнзгийрүүлэх судлагдахууны шалгалт" гэх ба дараах хоёр үе шаттай юм. Эхний шатны шалгалтыг 11-р ангид, хоёр дахь шатны шалгалтыг 12-р ангид авах бөгөөд кредит явцын оноо 50%, шалгалтын дүн 50% байх юм.
 

КРЕДИТ ОНОО НЬ ЭЕШ ӨГӨХ Ч БАЙ, ҮГҮЙ Ч БАЙ БҮХ СУРАГЧДАД МАШ ЧУХАЛ ЗҮЙЛ

Бас нэг зүйл бол сонгон гүнзгийрүүлэн судлах хичээлийг "чухал биш" гэж бодох сурагчид цөөнгүй байгаа юм.

Энэ хичээлийн жилийн 11, 12-р ангийн сурагчид хамгийн сүүлийн ЭЕШ өгөх хүүхдүүд бөгөөд харин 10-р ангийн хүүхдүүд кредит оноо, батламжийн болон улсын шалгалтын дүнгээр их сургуульд элсэн суралцах эрхээ авах юм. Гэтэл 11, 12-р ангийн сурагчид маань зөвхөн ЭЕШ л өгнө хэмээн тайвширч кредитээ чухал биш гэж андуурах тохиолдол байгааг бүх сурагчид анхаарч ЧУХАЛ ГЭЖ ТООЦОХ хэрэгтэйг анхаарна уу.

 

Кредит онооны аргачлалын эх сурвалж: Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд
 багш нарт зориулсан гарын авлага ном

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson