БИЕИЙН ТАМИР: Хөдөлгөөний дутагдлаас сэргийлж АКРОБАТИКИЙН ДАСГАЛ хийцгээе


Б.Нямдарь | YOLO.MN
2021-03-23

Танхимаар хичээллэхгүй, элдэв дугуйлан секцэд хамрагдах боломжгүй байгаа энэ цаг үед хүүхэд багачууд гэртээ дасгал хийж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжтой юм. Тиймээс бид та бүхэнд econtent.edu.mn сайтад байршуулаад буй биеийн тамирын интерактив хичээлийг санал болгож байна.

Энэ нь ЕБС-ын 4-р ангийн "Биеийн тамир: Акробатикийн дасгал" интерактив хичээл бөгөөд харгалзах ангийн сурагчид гэлтгүй, 4-өөс дээш ангийн сурагчид ч хийх боломжтой юм. Уг дасгалыг хийхэд та бүхэнд зөөлөн гудас, дасгах хийхэд аюулгүй орчин, том хүний тусламж хэрэгтэй бөгөөд энэхүү интерактив хичээлээр дараах дасгалыг хийж сурна. 

  • Гурван цэгийн зогсолт
  • Далан дээр зогсох дасгал 
  • Урагш болон арагш өнхрөх дасгал

Энэхүү интерактив жишиг хичээлийг та бүхэн монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлээр ч хүлээн авах боломжтой. 

Та ЕБС-ийн 4-р ангийн "БИЕИЙН ТАМИР: АКРОБАТИКИЙН ДАСГАЛ" интерактив хичээлийг үзэх бол ЭНД дарна уу. 

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ. 

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Энэхүү хамтарсан хөтөлбөр нь Нидерландын Вант Улс, Данийн вант Улс, Швейцарын Холбооны Улс, Норвегийн Вант Улс, Шведийн Вант Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Шинэ Зеланд Улс, Хорватын Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Исланд Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газруудаас НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх санд оруулсан хандивын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн болно.

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 

#Боловсрол #Интерактив хичээл #Цахим аялал