KFC өөрсдийн ХАМГИЙН АЛДАРТАЙ уриагаа ашиглахаас татгалзлаа


Миау | YOLO.MN
2020-08-25

Өдгөө дэлхийн аль ч улс оронд "COVID-19" цар тахал нөлөөлөөгүй салбар гэж байхаа больжээ. Тэгвэл энэ удаад KFC түргэн хоолны сүлжээ ресторан өөрсдийн алдарт уриаг түр хугацаанд ашиглахаа зогсоосон байна.

Дэлхийн 150 улсад 22,620 гаруй салбартай KFC түргэн хоолны сүлжээ ресторан сүүлийн 64 жилийн туршид "Finger Lickin' Good" буюу "Хуруу долоом амттай" гэх уриаг ашигласаар ирсэн билээ. Тэгвэл "COVID-19" цар тахал яг л 2020 оны Токиогийн олимпийг хойшлуулсан шигээ KFC-гийн алдарт уриаг ашиглахаа болиход хүргэсэн байна. 

KFC сүлжээ рестораны маркетингийн ахлах мэргэжилтэн Catherine Tan-Gillespie-гийн хэлж буйгаар "Бид одоогоор маш онцгой нөхцөл байдалд байна. Эрүүл ахуй, ариун цэвэр зайлшгүй хангагдах шаардлагатай энэ үед "Finger Lickin' Good" гэх уриагаа ашигласаар байх нь тохиромжгүй санагдсан тул тодорхойгүй хугацаанд зар сурталчилгаандаа ашиглахгүй байхаар шийдсэн" гэжээ. 

Та бүхэн KFC сүлжээ рестораны Монгол дахь салбарууд "Finger Lickin' Good" гэх уриагаа аль хэдийнэ ашигласнаа больсныг анзаарсан байх. Тиймээс сонор сэрэмжээ алдахгүйгээр эрүүл, аюулгүй байдлаа хангацгаая!

Эх сурвалж: Complex

#KFC #Finger Lickin' Good