Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (02/14-02/20)


Б.Дариа | YOLO.MN
2022-02-11

Yolo.mn сайт ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой уралдаан тэмцээн, үйл ажиллагаануудын талаар мэдээллийг багцлан хүргэж байна. 

1.“ИРЭЭДҮЙН САЯТАН" ЗУУН БУУДАЛТ ДААМЫН ӨСВӨР ҮЕИЙН ТЭМЦЭЭН

Тайлбар: Зуун буудалт даам сонирхогч охид хөвгүүдэд зориулан “Ирээдүйн саятан” зуун буудалт даамын өсвөр үеийн тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, “Алтан хүү” клуб, “Монгени” цогцолбор сургууль хамтран зохион байгуулах гэж байна. Тэмцээн охид, хөвгүүдийн 7-10, 11-14, 15-18 насны ангиллаар явагдах ба сонирхогч бүр нээлттэй оролцох боломжтой юм. Шагнал авсан тамирчдад “спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгох учир даам сонирхогч охид хөвгүүд минь идэвхтэй оролцоорой.

Хэзээ: 2022 оны хоёрдугаар сарын 12-13-ны өдрүүдэд
Хаана: “Монгени” сургуулийн шатар, даамын танхимд болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

2. DREAMERS' DAY #368: BABAI (2015)



Тайлбар: Кино урлагт хайртай оюутан залуустаа зориулан Goethe-Institut Mongolei болон Алтан хальс холбооноос Аав (2015) үзвэрийг үнэ төлбөргүй толилуулах гэж байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан масктай очиж 1-2 суудлын зайтай сууж үзээрэй.

Хэзээ: 2022 оны хоёрдугаар сарын 19-ний 16:00 цагт
Хаана: Тэнгис кино театр

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

3.“ОЛОН УЛСЫН ӨСВӨРИЙН ЭНТРЕПРЕНЕРУУДЫН УРАЛДААН 2022” 

Тайлбар: Global Youth Entrepreneurship Challenge 2022 (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлаа. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой GYEC уралдааныг Монгол улсын 21 аймгийн ахлах ангийн бүх сурагчдын дунд монгол, англи хэлний сонголттой, хоёр үе шатаар зохион байгуулах гэж байна.

Хэзээ: Сонгон шалгаруулалтын өргөдлийг  хоёрдугаар сарын 28-ны 20.00 цагаас өмнө хүлээн авна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

4.КОНТЕМПОРЭРИ ҮЗЭСГЭЛЭН

Тайлбар: Залуу уран бүтээлч Ц.Анударь "Бусдын тойрогт бүү хүр" уриатай буй “Гар+Дор” контемпорэри урлагийн үзэсгэлэнгээ дэлгэх  гэж байна.Тэрбээр энэхүү анхны бие даасан үзэсгэлэнгээрээ дамжуулан хувь хүний орон зайг хүндлэх,  залуусын өдөр тутмын нийгмийн харилцаанд тулгардаг асуудлуудыг хурцаар хөндөх аж. Мөн залуу хүний сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэх нь ээ.

Хэзээ: 2022 оны хоёрдугаар сарын 22-27-ны өдрүүдэд
Хаана: "Мишээл экспо төв"-д

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

5.LOVE AND ART

Тайлбар: Өөрт нандин нэгэнтэйгээ хамт зураг зуран, гайхалтай дурсамж бүээхийг хүсэж байна уу?
Тэгвэл Love and art эвентэнд өөрийн зурсан зургаар хайртай хосдоо, хараахан хосгүй нь найздаа, сrush-тай нь crush-даа өөрийн сэтгэлийг илчлэн, хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээгээрэй.
Хэзээ: 2022 оны хоёрдугаар сарын 12-13-ны өдрүүдэд 14:30 цагт
Хаана: LOTUS coffee house

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

6.МОНГОЛ, ЯПОНЫ ПОП СОЁЛЫН ӨДӨРЛӨГ

Тайлбар: “Монгол, Японы Поп Соёлын Өдөрлөг” энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ онд Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй тул “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” хэмээн зарлах санаачилгыг дэвшүүлжээ. 

Хэзээ: 2022 оны хоёрдугаар сарын 26-ны 12:00-20:00
Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Үйл явдал #Эвент